UBCab - Tax

UBCab - Tax Юбикаб хэрэглэдэг жолооч нартаа татварын талаар мэдээлэл олгох зорилготой.

2025 оны 12 сарын 31-ээс өмнө 1 хувиар татвах төлөх жолооч нар хялбаршуулсан горимын хүсэлтээ илгээгээрэй.
02/12/2025

2025 оны 12 сарын 31-ээс өмнө 1 хувиар татвах төлөх жолооч нар хялбаршуулсан горимын хүсэлтээ илгээгээрэй.

02/12/2025
Зөвхөн Юбикаб апп ашигладаг жолооч нарын татвартай хамааралтай нийтлэг асуултуудад хариулж байна.Та зураг тус бүрээс хар...
27/11/2024

Зөвхөн Юбикаб апп ашигладаг жолооч нарын татвартай хамааралтай нийтлэг асуултуудад хариулж байна.
Та зураг тус бүрээс хариултуудыг уншина уу.

16/02/2024

ЗАЛРУУЛГА

Юбикаб ХХК-ийн гүйцэтгэх захирал өөр ажилд шилжин томилогдохоор болсон тухайгаа мэдэгдсэнтэй холбоотойгоор “Юбикаб MCS-т шилжлээ”, “гүйцэтгэх захирал нь бизнесээсээ гарлаа” зэрэг олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээллүүд гарч байгаатай холбогдуулан албан ёсны тайлбарыг хүргэж байна.

Юбикаб компани нь 2013 онд үүсгэн байгуулагдаж 2018 онд Интелмайнд ХХК-иас, 2020 онд М-Си-Эс Венчерс ХХК-иас дараагийн шатны хөрөнгө оруулалтуудыг авч, зах зээлд үйл ажиллагаагаа тэлэн амжилттай ажилласаар байна.

Өнөөдрийн байдлаар анхлан үүсгэн байгуулагчид компанийн удирдлага, менежментийг хэрэгжүүлсэн хэвээр байгаа бөгөөд хувьцаа эзэмшил болон удирдлага, менежментээ өөр компанид шилжүүлээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

UBCab LLC / ЮБИКАБ ХХК

02/02/2023
Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан о...
26/01/2023

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг.
Хувьдаа амьдран суух орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт эдлэх боломжтой.

Тухайн жилийн Хувь хүний орлогын албан татвар(ХХОАТ)-ын хөнгөлөлт, буцаан олголтыг авахын тулд дараа оны 1-р сарын 1-ээс 2-р сарын 15-ний дотор ХХОАТ-ий тайлангаа илгээсэн байх ёстой.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авдаг болсон.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөр болон өөрийнхөө сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг - https://youtu.be/DlFFiFm2lJ8 , https://youtu.be/JaE5qoqIBpM линкээр болон татварын лавлах утас: 1800-1288 утаснаас лавлана уу.

ТАТВАРЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙ НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ
21/12/2022

ТАТВАРЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙ НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ

ТА 1 ХУВИАР ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ИЛГЭЭМЭЭР БАЙНА УУ?Жилийн орлого нь 50 сая ₮  хүртэлх жолооч нар маань "Хялбаршуулсан гор...
17/12/2022

ТА 1 ХУВИАР ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ИЛГЭЭМЭЭР БАЙНА УУ?

Жилийн орлого нь 50 сая ₮ хүртэлх жолооч нар маань "Хялбаршуулсан горим"-оор Татварын тайлангаа илгээх хүсэлтийг 2022.12.31-ний дотор Etax системээр гаргах боломжтой.
Ингэснээр зардлаа нотлох болон татварын тайлан бэлтгэх шаардлагагүй болж, зөвхөн и-баримтаар бичсэн нийт орлогоо ebarimt апп-раа баталгаажуулж, орлогын 1%-р татвар төлснөөр татварын хуулиар хүлээсэн үүрэг нь бүрэн хангагдана.

ЖИЧ: БАЙР ОРОН СУУЦНЫ БУЦААН ОЛГОЛТ, ТАТВАРААС ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ ЭДЛЭХ БОЛ ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМД БҮРТГҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРНА УУ.

ТАТВАРЫН ЛАВЛАХ УТАС : 1800-1288

12/12/2022

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Union Building, 504 тоот, Mongolia, 14230
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when UBCab - Tax posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to UBCab - Tax:

Share

Category