Баян тэс транс ХХК / Bayan тes тrans LLC

Баян тэс транс ХХК / Bayan тes тrans LLC Туршлагатай чадварлаг жолооч бол
аюулгүй найдвартай тээвэрлэлтийн үндэс
"Баян тэс транс" ХХК

“Баян тэс транс” ХХК нь 2017 онд гадаад худалдаа болон ачаа тээврийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сараас эхлэн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК болон БНХАУ-ын “Чалко”, “Шинхуа” ХХК зэрэг томоохон компаниудтай “Тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ”, “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”, “Авто зам ашигла

х гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ” зэргийг байгуулан Өмнөговь аймгийн Таван толгойн бүлэг ордоос Цагаан хад, Гашуун сухайт боомтын чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа тогтмол явуулж байна.Эрхэм зорилго:
- Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн тээвэрлэлтийг олон улсын стандартын дагуу нэгдсэн системтэйгээр тээвэрлэх,
- Тээврийн компаниудын бүтээмжийг нэмэгдүүлж, автотээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх,
- Экспорт, импортын болон орон нутаг, олон улсын транзит тээврийг цогц байдлаар хөгжүүлэх юм.
Манай компани нь үйл ажиллагаандаа автотээврийн салбарын хууль тогтоомж, стандартуудыг мөрдлөг болгон ажилладаг.
Тухайлбал,
- Автотээврийн тухай хууль
- Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм
- Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам
- Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журам, үзлэг хийх заавар
- Автотээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтны орон тооны жишиг нормативыг тооцох аргачлал
- Улс хоорондын автотээврийн ачаа, зорчигч тээвэрлэлт, тээвэрлэлтийн ерөнхий шаардлага MNS5831:2007
- Хүнд даацын автотээврийн хэрэгсэл техникийн шаардлага MNS6278:2011
Манай компани нь:
- Аюулгүй байдлын нэгдсэн хяналт
- Санхүүгийн шийдэл,
- Төрөлжсөн тээвэр,
- Тээврийн жишиг тариф,
- Нэгдсэн засвар үйлчилгээ,
- Олон улсын стандартыг хангасан тээвэр зэрэг давуу талуудтай.
Мөн автотээврийн оношлогоонд бүрэн хамрагдаж, автотээврийн улсын байцаагчийн дүгнэлтэд бүрэн хангалттай үнэлгээ аван, шаардлагатай засвар үйлчилгээнд хамрагдсан орчин үеийн хүнд даацын 180 гаруй тээврийн хэрэгсэл, туршлагатай мэргэшсэн 90 гаруй жолооч нарын баг бүрэлдэхүүнтэйгээр улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Та бүхэн манай компанитай хамтран ажиллахад таатай байх болно.

Манай улсад боломж гарсаар л байна.БНХАУ эрчим хүчний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ойрын жилүүдэд нүүрсний хэрэгл...
30/06/2026

Манай улсад боломж гарсаар л байна.

БНХАУ эрчим хүчний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ойрын жилүүдэд нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлэх бодлогоо баталгаажууллаа.

Шинэ таван жилийн төлөвлөгөөнд нүүрсний нөөц, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн нүүрс-химийн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн дэмжихээр тусгажээ.

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсөх төлөвтэй байна.Энэ нь манай улсад боломж юм👏👏👏Гангийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий ...
23/06/2026

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсөх төлөвтэй байна.

Энэ нь манай улсад боломж юм👏👏👏

Гангийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох коксжих нүүрсний Хятад улс дахь импортын хэмжээ уурхайн ослын улмаас дотоодын нийлүүлэлт хумигдсанаар энэ онд цаашид ч өсөх хандлагатай байгааг арилжаачид мэдээлж байна.

Тавдугаар сарын сүүлээр гарсан уг ослын дараа Хятадын нүүрсний хамгийн том бүс болох хойд нутгийн Шаньси мужийн 155 нүүрсний уурхайн үйл ажиллагааг аюулгүй байдлын шалгалт хийх зорилгоор зогсоосон байна.

Монгол Улсын БНХАУ-д хийх нүүрсний экспорт энэ онд 26 хувиар өсөж, 105 сая тонн хүрснээр ЗГ-ын зорилт болох 95 сая тонно...
10/06/2026

Монгол Улсын БНХАУ-д хийх нүүрсний экспорт энэ онд 26 хувиар өсөж, 105 сая тонн хүрснээр ЗГ-ын зорилт болох 95 сая тонноос давах боломжтой гэсэн тооцооллыг Bloomberg Intelligence-ийн шинжээчид танилцуулжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын Шаньси мужийн нүүрсний уурхайд ноцтой осол гарсны уурхайн аюулгүй байдлын хяналт шалгалт чангарч, улмаар тус улсын дотоодын нийлүүлэлт хумигдаад байгаа. Мөн Хятад улс Австралиас авах импортоо бууруулах бодлого баримталж буй нь Монголын экспорт нэмэгдэхэд нөлөөлнө гэж үзжээ.

Экспортын өсөлтөөс Монголын хувийн хэвшлийн олборлогчид, тэр дундаа Mongolian Mining Corporation хамгийн өндөр ашиг хүртэх төлөвтэйг мөн онцолжээ.

Дөрөвдүгээр сард Монгол Улсын БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөнөөр тус улсын нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улсыг сарын дүнгээр ардаа орхиж байсан юм.

Үүнээс гадна Тавантолгой ХК 2026 онд нийт 6.7 сая тонн нүүрс экспортод борлуулж, 1.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллахаар төлөвлөж байгааг мэдээллээ. Монголын Хөрөнгийн биржид нийтэлсэн 2025 оны үйл ажиллагааны тайлангаас нь харахад тус компани борлуулалтын орлогын энэ оны төсөөллөө өмнөх оноос 147.5 хувиар ахиулан тогтоосон байна.

Дөрөвдүгээр сард БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн байна. Ингэс...
25/05/2026

Дөрөвдүгээр сард БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн байна. Ингэснээр Монгол Улс дэлхийд нүүрсний экспортоор тэргүүлэгч, БНХАУ-ын нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улсыг сарын дүнгээр ардаа орхижээ.

Өнгөрсөн сард Монгол Улс урд хөршдөө 11.33 сая тонн нүүрс нийлүүлсэн бол Индонез улс 11.12 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны IV сартай харьцуулахад 22 хувиар буурсан үзүүлэлт болохыг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.

Оны эхний дөрвөн сарын хугацаанд БНХАУ-ын импортын нүүрсний гол нийлүүлэгч орнуудаас Монголоос бусдынх нь экспорт бүгд буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал Индонезийн экспорт 8 хувиар, ОХУ-ынх 17 хувиар, Австралийнх 10 хувиар тус тус буурчээ.

Ойрх Дорнодын дайнаас шалтгаалсан эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал Хятад улсын нүүрсний хэрэгцээг нэмэгдүүлснээр Монголын коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний эрэлт эрс өсөж байна.

07/05/2026

Нүүрс тээврийн машинтай хувь хүн болон жолооч та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. УТАС: 8911-2919, 8911-2633

06/05/2026

Ж.ЗОЛЖАРГАЛ: Монголын нүүрсний үнийг бид өөрсдөө унагааж байна.

Олон жил төрийн өмчит компаниудын хаалттай, үр ашиггүй гэрээнүүд нүүрсний үнэ унагаж, урьдчилгаа мөнгийг үрэн таран зарцуулсаар ирлээ.

Цаашид Эрдэнэс Тавантолгой нүүрсний борлуулалтынхаа талаас ихгүйг урт хугацааны том гэрээгээр, үлдсэнийг нь нээлттэй биржээр худалдаалах бодлого барих ёстой.

16/04/2026

НҮҮРС ТЭЭВЭРТ ЖОЛООЧ АВНА

📌📌📌тав тухтай ажлын орчин таныг хүлээж байна.👏👏
УТАС: 8911-2919, 8911-6939

Туршлагатай чадварлаг жолооч бол
аюулгүй найдвартай тээвэрлэлтийн үндэс
"Баян тэс транс" ХХК

11/04/2026

Улсын төсөв бүрдүүлэлтэд бодит хувь нэмрээ оруулж, нүүрс тээврийг нуруундаа үүрч яваа тээвэрчид биднийг өөрсдөө хөдөлмөрлөж, хүн ажиллуулж, цалин өгч,улсад татвар төлдөггүй хүмүүс “нүүрсчид” нэрлэх нь үнэхээр шударга бус санагддаг…

30/12/2025

Баян Тэс Транс ХХК-ийн хамт олноос шилдэг ажилтнууд тодорч, шинэ жилийн шагнал гардууллаа. Мөн ажилчдын төлөөлөл хүрэлцэн ирж баярын бялуу, оргилуун дарсаа гардан авлаа.
Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе! 🎉🥂

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, "Режис Плэйс", 14 давхар 1407 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Баян тэс транс ХХК / Bayan тes тrans LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share