29/11/2023
👋 Энэ өдрийн мэнд хүргэе! ☀️
Та бүхэнд Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.
📍 11 дугаар сарын 1-нээс 11 дугаар сарын -26-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 50 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна.
📍Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4050 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна. Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байна гэсэн мэдээлэлтэй байна.
📍 Тус нөхцөл байдлыг сайжруулахаар холбогдох талууд, ЗТХЯ, УБТЗ болон МТЗНХ хамтран ажиллаж байна.
📍 Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1023 чингэлэг байгаагаас: Ачаатай: 886, Хоосон: 189 чингэлэг байна.