Замын Даргын Ажлын Алба

Замын Даргын Ажлын Алба Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Замын Даргын Ажлын Алба, Transportation Service, Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж/42, Ulaanbaatar.

25/08/2026

Та үүнийг мэдэх үү: Тээвэр болгон орлого, ашиг авчирдаг уу?

“Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёровын тушаалаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Нэгдүгээр орлогч...
23/08/2026

“Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал
О.В.Белозёровын тушаалаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковыг “ОРОСЫН ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН” шагналаар шагнасныг “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий Хорооны дарга С.А.Павлов гардуулж баяр хүргэлээ.

✅Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан Монгол Улсад өнөөдө...
20/08/2026

✅Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан Монгол Улсад өнөөдөр эхэллээ.
✅Нийгэмлэгийн хамтын шийдвэр гаргах байгууллага болох Ерөнхий хорооны ээлжит хуралд Монголын талын хувьцаа эзэмшигч Зам, тээврийн яамыг төлөөлөн Зам, тээврийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Болор-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн Н.Буяндэлгэр, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн Б.Цогтгэрэл оролцож байгаа бол Оросын талын хувьцаа эзэмшигч “Оросын төмөр замууд” НХН-ийг төлөөлөн “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч дарга бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Павлов С.А., “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын дотоод хяналт, аудит хариуцсан орлогч дарга Чабунин А.М нар биечлэн, ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд Шило А.Н. цахимаар оролцож байна.
✅Энэ удаагийн хурлаар “УБТЗ” ХНН-ийн 2026 оны эхний хагас жилийн тайлан, Нийгэмлэгийн техник, хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлийг хийхэд шаардлагатай санхүүжилтийн механизмыг боловсруулахад чиглэсэн болон бусад асуудлуудыг хэлэлцэх юм.

https://ikon.mn/n/3poz
19/08/2026

https://ikon.mn/n/3poz

Наймдугаар сарын 18-ны өдрийн 09:40 цагийн байдлаар ОХУ-аас 41 вагон АИ-92 бензин, 53 вагон дизелийн түлш, БНХАУ-аас 13 вагон онгоцны түлшийг тус тус хүлээн аваад байна.

18/08/2026

Дэлхийн геополитикийн нөхцөл байдлын улмаас түлш шатахуун хомсдсон үед “Улаанбаатар төмөр зам” ХНН нефтийн бүтээгдэхүүний импортын тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байгааг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 2026.08.17-ны өдрийн Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабын хурал дээр онцлон дурдлаа.

Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй т...
17/08/2026

Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцсаны дараа РБ, Д, Т, Д албад тайлант 7 хоногийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тоо, чанарын үзүүлэлт, хөдлөх бүрэлдэхүүний бэлэн байдал, засвар үйлчилгээний талаар илтгэлээ. Тайлант 7 хоногт хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр гологдолгүй ажилласан байна. Мөн тээврийн тоо чанарын үзүүлэлт ахисан үзүүлэлттэй байна. Илтгэлтэй холбогдуулан замын удирдлага асуулт асууж, холбогдох үүрэг даалгавар өглөө. Ялангуяа замын урд хэсэглэлд цаг агаар халуун байгаагаас зүтгүүрийн бүхээг дотор +40 градус давж байгааг анхаарч агааржуулах төхөөрөмж тавих асуудлыг шийдэх, зуны ажлын хувцас салхи нэвтэрдэггүй материалтай, гутал чийг татдаг зэрэг дутагдал байгааг анхаарч ажлын хувцасны стандартад тавих шаардлагыг өндөржүүлэх асуудлыг хөндөж ярилаа. Мөн их барилга, их засварын ажлын гүйцэтгэлийн чанарт тавих хяналт шалгалтыг өндөржүүлэхийг үүрэг болгов.

✅"УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн Олон Улсын тээврийн ажилчдын холбоо (International Transport Workers’ Federation – ITF) -...
15/08/2026

✅"УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн Олон Улсын тээврийн ажилчдын холбоо (International Transport Workers’ Federation – ITF) -ны төмөр замын газрын дарга Дениз Акдогоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны дарга Б.Алтанхуяг, Хуулийн зөвлөх Б.Энхтөгс болон талуудын холбогдох албаны хүмүүс байлцлаа.
✅"УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн уулзалтын эхэнд дэлхийн төмөр замчдын хөдөлмөрлөх эрх, зохистой хөдөлмөрийн төлөө олон улсын эв санааны нэгдлийг бэхжүүлж буй ITF-ийн төлөөлөл УБТЗ-д хүрэлцэн ирж, төмөр замчдын хөдөлмөр эрхлэлт, эрх, нөхцөлийн талаар санал солилцож байгаад талархлаа илэрхийлэв. Тэрээр цааш хэлэхдээ:
📌УБТЗ нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд стратегийн чухал үүрэгтэй. Энэ их ажлын ард өдөр, шөнөгүй, хүнд нөхцөлд хөдөлмөрлөж буй мянга мянган төмөр замчин бий. Тиймээс төмөр замын хөгжлийг зөвхөн тээвэр, орлого, техник технологийн шинэчлэлээр бус, ажилтны аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, ажлын байрны баталгаа, нийгмийн хамгаалалтай хамтад нь авч үзэх ёстой.
📌Энэ хүрээнд нийгмийн түншлэл бидний хувьд чухал ач холбогдолтой. УБТЗ-ын удирдлага болон Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбоо олон жилийн турш хамтран ажиллаж, ажилтнуудын эрх, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг хамтын хэлэлцээр, зөвшилцлийн замаар шийдвэрлэж ирсэн. Өнөөдөр ҮЭ-ийн гишүүнчлэл 98 орчим хувьтай байгаа нь төмөр замчдын хамтын хүч, итгэлцлийн тод илэрхийлэл юм.
📌Бид үйлдвэрчний эвлэлийг ажил олгогчийн эсрэг тал бус, харин харилцан ойлголцол, итгэлцэл, зөвшилцлийг бий болгож, байгууллагын тогтвортой хөгжлийг дэмждэг нийгмийн чухал түнш гэж үздэг.
📌Энэ онд эдийн засгийн олон сорилтыг үл харгалзан төмөр замчдын цалин хөлсийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, тогтвортой орлогыг дэмжсэн чухал алхам болсон.
📌Бидний нийтлэг зорилго бол аюулгүй төмөр зам, зохистой хөдөлмөр, шударга цалин хөлс, тогтвортой ажлын байр, ажилтны эрхийг хүндэтгэсэн хөдөлмөрийн харилцаа юм.
📌Цаашид УБТЗ, Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбоо болон ITF-ийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, төмөр замчдын эрх, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр бодит үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.
✅Олон Улсын тээврийн ажилчдын холбооны төмөр замын газрын дарга Дениз Акдогон ажилчдын эрх, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлыг хангах асуудлаар төмөр замчдын ҮЭ-ийн холбоотойгоо ойлголцож нягт хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлээд International Transport Workers’ Federation (ITF) буюу Олон улсын Тээврийн ажилчдын холбооны
зорилго, үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.
📌Тус холбоо нь 1896 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр тээврийн салбарын үйлдвэрчний эвлэлүүдийг олон улсын түвшинд нэгтгэн ажилладаг.
📌2026 оны байдлаар ITF нь 150 гаруй улс орны 760 орчим тээврийн үйлдвэрчний эвлэл, нийт 16.6 сая гаруй тээврийн ажилчны дуу хоолойг олон улсын түвшинд нэгтгэн ажиллаж байна. Төв байр нь Лондон хотод байрладаг бөгөөд дэлхийн олон бүс нутагт бүсийн болон төлөөлөгчийн газруудтай.
📌Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбоо 1996 онд гишүүнээр элсжээ.

14/08/2026

Түлш шатахуун хомсдоод байгаа энэ үед орон нутгийн зорчигч тээвэрт УБТЗ-ын зорчигчийн галт тэрэг чухал үүргийг гүйцэтгэж байна.

✅Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өнгөрсөн хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлти...
10/08/2026

✅Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өнгөрсөн хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг замын удирдлагад танилцуулсны дараа РБ, Д, НТП, НБТ албаны дарга нар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тоо чанарын үзүүлэлт, нийгэмлэгийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилт, ХАБЭА-ийн эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн талаар танилцуулав. Илтгэлтэй холбогдуулан замын удирдлага асуулт асууж, үүрэг даалгавар өгөв.
✅Замын дарга хурлын төгсгөлд үүрэг даалгавар өгөв. Ялангуяа үер усны гамшгийн улмаас зам угаагдах эрсдэл үүсэхээс сэргийлэх, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, удирдах ажилтны ажлын хариуцлагыг улам өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
✅ТООН МЭДЭЭЛЭЛ:
📌Өнгөрсөн 7 хоногт зам дээр хүн байсны улмаас галт тэрэг яаралтай тормос хийж зогссон тохиолдол 4 удаа гарчээ. Мөн гарам хаалттай галт тэрэг ирж байхад гарам руу автомашин дайрч орсны улмаас яаралтай тормос хийж зогссон тохиолдол 2 удаа гарсан байна.
📌Оны эхнээс 8-р сарын 6-ны өдрийг дуусталх байдлаар 20 сая 563,6 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 сая 387,9 мянган тонноор илүү, төлөвлөгөө 105,3 хувийн биелэлттэй байна. Ачилт мөн өнгөрсөн оны мөн үеэс 952,2 мянган тонноор илүү байна. Харин буулгалт тайлант 7 хоногт буурсан нь импорт, орон нутгийн ачаа буурснаас шалтгаалжээ.
📌Наушки-Сүхбаатар боомтын галт тэрэг тайлант 7 хоногт өгсөн, авсан талдаа өссөн бол Замын-Үүдийн өргөн царигийн галт тэрэг солилцоо авсан талдаа 2 галт тэргээр буурсан байна.
📌Оны эхнээс 2415 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг аялуулсан нь өмнөх оны мөн үеэс 165 галт тэргээр илүү байна.
📌“УБТЗ” ХНН-ийн эхний хагас жилийн үйл ажиллагаанд ЗТЯ-аас хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн 91,83 хувьтай гарч салбартаа тэргүүлжээ.
📌“УБТЗ” ХНН-ийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нийт 49 ажил тусгагдсанаас эхний хагас жилд хэрэгжилт нь 97,8 хувьтай байна.
📌ХАБЭА-ийн чиглэлээр энэ оны эхнээс 8-р сарын 10-ныг хүртэлх байдлаар осол, осолд дөхсөн тохиолдлын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 нэгжээр буурсан байна.

08/08/2026

Өнөөдөр Хадатын аманд зохион байгуулагдсан уулын гүйлтийн 10 км- ийн хурд, хүч, тэсвэр хатуужил сорьсон тэмцээнд Улаанбаатар татах хэсгийн машинч Ганболдын Пүрэвдаваа 3-р байранд орж Төмөр замчдын мэргэжлийн баяртаа бэлэг барилаа. Төмөр замчдынхаа алдрыг өндөрт өргөсөнд баяр хүргэе. Тамирчны ялалт хямдхан олдоогүй.🇲🇳💪👏👏👏👍

Address

Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж/42
Ulaanbaatar
210535

Telephone

+97621242370

Alerts

Be the first to know and let us send you an email when Замын Даргын Ажлын Алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Замын Даргын Ажлын Алба:

Shortcuts

Share