Манай өргөө - Монгол гэрийн цогц үйлчилгээ

Call Directions

Манай өргөө - Монгол гэрийн цогц үйлчилгээ Монгол гэр үйлдвэрлэл, үйлчилгээ

1. Согтуугаар жолоодох — 400,000₮ + жолоодох эрх хасах эсвэл 7–30 хоног баривчлах2. Осол гаргаад хэргийн газрыг орхиж зу...
17/10/2026

1. Согтуугаар жолоодох — 400,000₮ + жолоодох эрх хасах эсвэл 7–30 хоног баривчлах
2. Осол гаргаад хэргийн газрыг орхиж зугтах — 100,000₮ + жолоодох эрх хасах
3. Хурдны дээд хязгаарыг 50-иас дээш хувиар хэтрүүлэх — 50,000₮ + жолоодох эрх хасах
4. Эсрэг урсгалд орох — 50,000₮ + жолоодох эрх хасах
5. Тоормос, жолооны механизм гэмтэлтэй тээврийн хэрэгслээр зорчих — 25,000₮ /иргэн/, 250,000₮ /хуулийн этгээд/
6. Жолоодох эрхгүй, эсвэл эрхийн хугацаа дууссан үедээ жолоодох — 400,000₮
7. Уулзвар нэвтрэх журам зөрчих — 100,000₮
8. Хуурамч улсын дугаар ашиглах — 50,000₮ + жолоодох эрх хасах
9. Осол гаргасны дараах хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх — 25,000₮
10. Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчих — 25,000₮
11. Гэрлэн дохио зөрчих — 20,000₮
12. Явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх — 20,000₮
13. Хориглосон газарт гүйцэж түрүүлэх — 25,000₮
14. Согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлэх — 100,000₮
15. Өвчтэй, ядарсан үедээ жолоодох — 25,000₮
16. Хамгаалах бүс хэрэглэхгүй байх — 20,000₮
17. Жолоодож байхдаа гар утас хэрэглэх — 20,000₮
18. Давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүй байх — 20,000₮
19. Эгнээ болон зорчих байр өөрчлөх журам зөрчих — 20,000₮
20. Гүйцэж түрүүлэх журам зөрчих — 20,000₮
21. Хориглосон газарт ухрах, буцаж эргэх — 20,000₮
22. Тусгай дуут, гэрлэн дохиотой тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүй байх — 20,000₮
23. Замын тэмдэг зөрчин зүүн эргэх, буцаж эргэх — 50,000₮
24. Хурдны дээд хязгаарыг 10–50 хувиар хэтрүүлэх — 50,000₮
25. Хүн тээвэрлэх журам зөрчих — 50,000₮
26. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулж, зөрчил гаргахад хүргэх — 50,000₮
27. Улсын дугааргүй зорчих эсвэл дугаараа нуун далдлах — 25,000₮ /иргэн/, 250,000₮ /хуулийн этгээд/
28. Бүртгэлгүй, улсын үзлэгт ороогүй эсвэл тэнцээгүй тээврийн хэрэгслээр зорчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
29. Аюултай болон хүнд ачаа тээвэрлэх журам зөрчих — 100,000₮ /иргэн/, 1,000,000₮ /хуулийн этгээд/
30. Жин болон тэнхлэгийн ачааллын хязгаар зөрчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
Бусад түгээмэл зөрчил:
• Шаардлагатай бичиг баримтгүй жолоодох — 25,000₮
• Бичиг баримтгүй хүнд жолоо шилжүүлэх — 10,000₮
• Жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлэх — 100,000₮
• Өвчтэй, ядарсан хүнээр жолоо бариулах — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Жолоодох эрхгүй, согтуу хүнийг жолоо барихыг шаардах — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Улсын дугаар арилсан, бүдгэрсэн, бохирдсон эсвэл буруу байрлуулсан — 10,000₮ /иргэн/, 100,000₮ /хуулийн этгээд/
• Ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл ашиглах — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Хууль бусаар тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулах — 100,000₮
• Замын зорчих хэсгээс гадуур дүрэм зөрчин явах — 20,000₮
• Холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэхгүй байх — 20,000₮
• Тууш замын хөдөлгөөний журам зөрчих — 20,000₮
• Хорооллын дотор хөдөлгөөний журам зөрчих — 20,000₮
• Зогсоол, гарц дээр буруу зогсох — 20,000₮
• Бусад зогсоолын журам зөрчих — 10,000₮
• Дуут дохиог зориулалтын бусаар хэрэглэх — 20,000₮
• Ослын дохио, тэмдгийг буруу хэрэглэх — 20,000₮
• Бусад замын тэмдэг, тэмдэглэлийн шаардлага зөрчих — 20,000₮
• Огцом тоормослох, бусдын хөдөлгөөнд саад учруулах — 10,000₮
• Тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчих — 30,000₮
• Бусад ачаа тээвэрлэлтийн журам зөрчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
• Жолоочийн хөдөлмөр, амралтын горим зөрчих — 50,000₮ /иргэн/, 500,000₮ /хуулийн этгээд/
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхгүй байх — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Замын хөдөлгөөний хязгаарлалт зөрчих — 20,000₮ /иргэн/, 200,000₮ /хуулийн этгээд/
• Жолоодлогын дадлагын багш дадлага хийх журам зөрчих — 15,000₮
• Мотоцикл жолоодохдоо хамгаалалтын малгай өмсөхгүй байх — 10,000₮
• Явган зорчигч хөдөлгөөний дүрэм зөрчих — 10,000₮
Жолооч та торгуулийн дүнгээс гадна жолоодох эрх хасуулах, осол гаргах, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлийг үргэлж тооцоолоорой.

Нисдэг нь удахгүй ороод ирчих бизэээ.  Түгжрэлд санаа зовинох хэрэггүй болжээ.
17/10/2026

Нисдэг нь удахгүй ороод ирчих бизэээ. Түгжрэлд санаа зовинох хэрэггүй болжээ.

Маргааш гэр бүрэхэд нэн сайн өдөр ажээ gogo.mn
17/10/2026

Маргааш гэр бүрэхэд нэн сайн өдөр ажээ
gogo.mn

17/10/2026
Алс холоос залгаад л захиалдаг хүмүүст хайр хүрээд байдаг юм. Улам л итгэлийг нь алдахгүймсан гэж хичээдэг дээ. Гэр бүлд...
17/10/2026

Алс холоос залгаад л захиалдаг хүмүүст хайр хүрээд байдаг юм. Улам л итгэлийг нь алдахгүймсан гэж хичээдэг дээ.
Гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье ээ
😍😍😍😍😍😍😍😍😍😍😍😍😍😍😍😍😍😍😍

Хуульч О.Батхүү: 700 м² газраа аваагүй хүн хэр байна?📍 Улаанбаатарт 700 м² хүртэл📍 Аймгийн төвд 3,500 м² хүртэл📍 Сумын т...
15/10/2026

Хуульч О.Батхүү: 700 м² газраа аваагүй хүн хэр байна?
📍 Улаанбаатарт 700 м² хүртэл
📍 Аймгийн төвд 3,500 м² хүртэл
📍 Сумын төв, тосгонд 5,000 м² хүртэл
Хуулиар нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хугацаа 2028 оны 5 сарын 1-нд дуусна
ReelNews

08/10/2026

Сийлбэртэй гэрүүд гарсаар байна.
Утас: 99036379

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ҮЕИЙН ХАЛХЫН ДӨРВӨН АЙМАГ, ДӨРВӨДИЙН ХОЁР АЙМАГ БА ТЭДГЭЭРИЙН ХОШУУ НУТАГIII. ТҮМЭНХЭН НОМУН САЙ...
04/10/2026

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ҮЕИЙН ХАЛХЫН ДӨРВӨН АЙМАГ, ДӨРВӨДИЙН ХОЁР АЙМАГ БА ТЭДГЭЭРИЙН ХОШУУ НУТАГ

III. ТҮМЭНХЭН НОМУН САЙН НОЁН ХАН АЙМАГ

Сайн ноён хан аймгийн нутаг өнөөгийн Архангай, Өвөрхангай, Баянхонгорын ихэнх хэсэг, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Завхан, Булган, Өмнөговийн зарим нутгийг хамарч байжээ.

ӨНӨӨГИЙН ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

Сайн ноён ханы хошуу — Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Уянга, Хайрхандулаан, Гучин-Ус, Богд.

Ахай засгийн хошуу — Зүүнбаян-Улааны хэсэг.

Үйзэн засгийн хошуу — Тарагт, Төгрөг, Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Баянгол орчим.

Илдэн засгийн хошуу — Хужирт, Зүйл, Өлзийт, Сант орчим.

ӨНӨӨГИЙН АРХАНГАЙ АЙМАГ

Саруул засгийн хошуу — Хайрхан.

Эетэй засгийн хошуу — Жаргалант.

Бишрэлт засгийн хошуу — Өлзийт.

Түшээт засгийн хошуу буюу Лу гүний хошуу — Батцэнгэл.

Шива ширээт хутагтын шавь — Ихтамирын зарим нутаг.

Зая бандида хутагтын шавь — Эрдэнэбулган буюу Цэцэрлэг хот, Эрдэнэмандал болон Батцэнгэл, Ихтамир, Төвшрүүлэх орчим.

Сэцэн засгийн хошуу — Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан.

Далай засгийн хошуу буюу Далай Чойнхор вангийн хошуу — Архангайн Тариат, Хангай, Цахир; Хөвсгөлийн Галт, Шинэ-Идэр, Жаргалант; Завханы Тосонцэнгэл, Их-Уул орчим.

Сүжигт засгийн хошуу — Хотонт.

Зоригт болон Ачит засгийн хошууд — Цэнхэр орчим.

ӨНӨӨГИЙН ХӨВСГӨЛ, БУЛГАН АЙМАГ

Итгэмжит засгийн хошуу — Хөвсгөлийн Тариалан, Булганы Хутаг-Өндөр.

Мэргэн засгийн хошуу — Хөвсгөлийн Рашаант, Архангайн Цэцэрлэг.

Эрхт засгийн хошуу — Булганы Баян-Агт.

Хатанбаатар Дархан чин ван Магсаржавын хошуу — 1918 онд тусгайлан байгуулсан бөгөөд хожмын Хутаг-Өндөр сумын нутагтай холбогдоно.

ДАРХАДЫН ТУХАЙ

Дархадуудыг Сайн ноён хан аймгийн жирийн засаг хошуу мэт ойлгож болохгүй.

Тэд Жавзандамба хутагтын Их шавийн захиргаанд багтаж байв.

Тэдний хуучин нутаг өнөөгийн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ бүхэл, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрхийн зарим нутагт хамаарна.

ӨНӨӨГИЙН ЗАВХАН АЙМАГ

Баатар засгийн хошуу буюу Бирваарагчаа бэйсийн хошуу — Тосонцэнгэл, Их-Уулын хэсэг.

Хамба хутагтын шавь — Идэр.

Хошууч мэргэн засгийн хошуу — Улиастай, Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрханы зарим нутаг.

Нарбанчин хутагтын шавь — Шилүүстэй, Цагаанчулуут.

ӨНӨӨГИЙН БАЯНХОНГОР АЙМАГ

Жонон засгийн хошуу — Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг орчим.

Эрдэнэ засгийн хошуу — Заг, Жаргалант болон Бууцагаан, Гурванбулагийн зарим нутаг.

Чин сүжигт Номун хан хутагтын шавь — Галуут орчим.

Цогтой засгийн хошуу — Бөмбөгөр, Галуут орчим.

Дархан засгийн хошуу — Баацагаан.

Дайчин засгийн хошуу — Эрдэнэцогт, Баян-Овоо болон өнөөгийн Баянхонгор сумын нутаг.

Эрдэнэ бандида хутагтын шавь — Өлзийт, Баянговь, Баянлиг, Богд, Жинст, Эрдэнэцогтын хэсэг.

ӨНӨӨГИЙН ӨМНӨГОВЬ АЙМАГ

Ёст засгийн хошуу — Ноён, Сэврэй, Хүрмэн, Баяндалай, Гурвантэс.

БХМ бүлгэм УЗ тэргүүн. Түүх судлаач, Зохиолч

Цэндийн Баяраа.

Address

Baynzurkh
Ulaanbaatar
976

Telephone

99036379

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Манай өргөө - Монгол гэрийн цогц үйлчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share