SB Logistics LLC

SB Logistics LLC Улс хоорондын тээвэр ложистикийн "Эс Би Логистикс" ХХК
(1)

Эс Би Логистикс ХХК нь 2001 оноос хойш Улс хоорондын тээвэр логистикийн салбарт ажиллаж, ихээхэн туршлага, чадавх хуримтлуулсан юм. Хуримтлуулсан туршлага, ажилтнуудын маань ур чадвар бол бидний үнэмлэхүй давуу тал, өрсөлдөхүйц онцгой ялгарал билээ.

Чин сэтгэлээсээ, шаргуу ажиллах нь манай компанийн Танд өгөх үнэ цэнэ байх болно.

Сайн байцгаана уу!📅 4-р сарын 1–30-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 45 галт тэрэг хөдөлсөн бай...
30/04/2026

Сайн байцгаана уу!

📅 4-р сарын 1–30-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 45 галт тэрэг хөдөлсөн байна.

🚢Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3400TEU буюу 1700 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.

⏳ Чингэлгүүд Тяньжинд ирээд 20-25 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног нэмэгдэж байна.
🚧Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 696 чингэлэг байгаагаас: Ачаатай-449, Хоосон-247 чингэлэг байна.

БНХАУ-ын хөдөлмөрчдийн баяр

2026.05.01–2026.05.05-ны өдрүүдэд бүх нийтийн амралттай
Үүнтэй холбоотойгоор Эрээн боомт
👉 2026.05.01–2026.05.03-ны хооронд түр хугацаанд хаана.

Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо


☎️ 7011-3808 (1)
📧 [email protected]
🌐 https://sbl.mn/

🇲🇳🚂🚚🚢✈️

Аварга болох амаргүй. Аваргаа хамгаалах, бүр Арван удаа оргил дээр тэсэж зогсох гэдэг хүнд сорилт бас ховорхон чанар. Ба...
30/04/2026

Аварга болох амаргүй. Аваргаа хамгаалах, бүр Арван удаа оргил дээр тэсэж зогсох гэдэг хүнд сорилт бас ховорхон чанар.
Багийн ажиллагаа, тууштай нэгдмэл зүтгэлээр л ийм амжилтыг дархална. Баяр хүргэе. 🎊

Гурван жил дараалсан түрүү, арван удаагийн аварга цол... Үнэхээр давхар хийморьтой гал морин жил юм даа. 🔥🐴

Хамт байгаадаа бахархаж байна Хасын Хүлэгүүд - Broncos pro basketball team 🏆
Хязгаарыг давж дараагийн оргил өөд тэмүүлээрэй🏔️🇲🇳🐎

☎️ 7011-3808 (1)
📧 [email protected]
🌐 https://sbl.mn/

🇲🇳🚂🚚🚢✈️

23/04/2026

Logistics Forum 2026 is coming soon... 🇲🇳🌏

Сайн байцгаана уу!📅 4-р сарын 1–19-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 34 галт тэрэг хөдөлсөн бай...
21/04/2026

Сайн байцгаана уу!

📅 4-р сарын 1–19-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 34 галт тэрэг хөдөлсөн байна.

⏳ Чингэлгүүд Тяньжинд ирээд 20-25 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног нэмэгдэж байна.

🚧Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 832 чингэлэг байгаагаас: Ачаатай-568, Хоосон-264 чингэлэг байна.

Улаан тэнгисийн хямрал үргэлжилж байгаа бөгөөд тээврийн компаниуд Африкаар тойрон явж байна. Үүний улмаас Ази-Европ чиглэлийн зардал 50% -иар өссөн байна.

Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо


☎️ 7011-3808 (1)
📧 [email protected]
🌐 https://sbl.mn/

🇲🇳🚂🚚🚢✈️

Сайн байцгаана уу!📅 4-р сарын 1–12-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 21 галт тэрэг хөдөлсөн бай...
16/04/2026

Сайн байцгаана уу!

📅 4-р сарын 1–12-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 21 галт тэрэг хөдөлсөн байна.
🚛Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар нийт 200 чингэлэг тээвэрлэгдсэн байна.
⏳ Чингэлгүүд Тяньжинд ирээд 20-25 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног нэмэгдэж байна.

🚧Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 712 чингэлэг байгаагаас: Ачаатай-397, Хоосон-315 чингэлэг байна.

📰Зүүн Өмнөд Азийн томоохон боомтуудад түгжрэл үүсээд байна:
Сингапур боомт- 36% түгжрэл,
Порт Кланг (Малайз)-50% хүртэл түгжрэл
Үүний улмаас: Дамжин өнгөрөх цэгүүд дээр их хэмжээний ачаа саатаж,
усан онгоцны хуваарьт ноцтой саатал үүсэж байна.

🗞Шатахууны үнийн өсөлт нь тээврийн салбарын үйл ажиллагааны зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор тээвэрлэгчид тарифын нэмэгдэл болон яаралтай түлшний нэмэлт хураамжийг олон чиглэлд нэвтрүүлж эхэлжээ.


☎️ 7011-3808 (1)
📧 [email protected]
🌐 https://sbl.mn/

🇲🇳🚂🚚🚢✈️

Бидний олон жилийн хамтрагч Хасын Хүлэгүүд - Broncos pro basketball team  багтаа Үндэсний Дээд Лигийн энэ улирлын Аваргы...
14/04/2026

Бидний олон жилийн хамтрагч Хасын Хүлэгүүд - Broncos pro basketball team багтаа Үндэсний Дээд Лигийн энэ улирлын Аваргын төлөөх цуврал тоглолтуудад нь болон Азийн Аваргуудын Лигийн ''BCL East'' хэсгийн дараагийн тоглолтуудад нь өндөр амжилт хүсье. Хамтдаа хязгаарыг давж амжилтанд хүрцгээе.

☎️ 7011-3808 (1)
📧 [email protected]
🌐 https://sbl.mn/

🇲🇳🚂🚚🚢✈️

01/04/2026

Газраар, тэнгэрээр, галт тэргээр, ганган онгоцоор, даацтай машинаар дөт замаар довтолгох таны ачааны тээврийн логистикийг найдвартай зохион байгуулна.

☎️ 7011-3808 (1)
📧 [email protected]
🌐 https://sbl.mn/

🇲🇳🚂🚚🚢✈️

Сайн байцгаана уу!🌞📅 3-р сарын 01–29-ны хоорондТяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 48 галт тэрэг хөдөлсөн ба...
31/03/2026

Сайн байцгаана уу!🌞

📅 3-р сарын 01–29-ны хооронд
Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 48 галт тэрэг хөдөлсөн байна.
🚛Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар нийт 600 чингэлэг тээвэрлэгдсэн байна.

⏳ Чингэлгүүд Тяньжинд ирээд 15 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног зарцуулагдаж байна.
🚧Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 738 чингэлэг байгаагаас: Ачаатай-486, Хоосон-252 чингэлэг байна.

📰3-р сарын 22-ноос эхлэн далайн тээврийн үнэ нэмэгдсэн бөгөөд үүнд Ази–Европ болон бусад чиглэлүүдийн тарифт болон аюулгүй байдлын нэмэлт хураамжууд багтсан болно.

🗞3-р сарын 28-ны өглөө эрт Оман улсын Салала боомтод дроны халдлага болж, улмаар дэлбэрэлт, гал гарсан ноцтой аюулгүй байдлын хэрэг гарсан. Тус боомт нь Ойрхи Дорнод–Улаан тэнгисийн бүсийн томоохон контейнер төв боомтуудын нэг юм. Уг үйл явдлын дараа Maersk компани албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Салала боомт дахь үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдсэн.

Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо

☎️ 7011-3808 (1)
📧 [email protected]
🌐 https://sbl.mn/

🇲🇳🚂🚚🚢✈️

26/03/2026

Хязгаарыг давж хүргэнэ...

Сайн байцгаана уу!🌞📅 3-р сарын 01–22-ны хоорондТяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 36 галт тэрэг хөдөлсөн ба...
24/03/2026

Сайн байцгаана уу!🌞

📅 3-р сарын 01–22-ны хооронд
Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 36 галт тэрэг хөдөлсөн байна.
🚛Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар нийт 500 чингэлэг тээвэрлэгдсэн байна.

📦 Дундаж хугацаа
▪️ Тяньжин дээрх чингэлгүүдийн гарах хугацаа: 4-8 хоног
▪️ Тяньжин ➡️ Эрээн / Замын-Үүд чиглэлд: 4–7 хоног
▪️ Замын-Үүд ➡️ Улаанбаатар чиглэлд: 4–7 хоног

🚢 Одоогийн үлдэгдэл
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар
2300 TEU (ойролцоогоор 1150 чингэлэг) хүлээгдэж байна.

Сүүлийн өдрүүдэд Iran болон Ойрхи Дорнодын бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан олон улсын далайн тээврийн зардалд өөрчлөлтүүд гарч эхэлж байна. Ялангуяа усан онгоцны түлшний үнэ (BAF – Bunker Adjustment Factor) нэмэгдэх хандлагатай байна.


☎️ 7011-3808 (1)
📧 [email protected]
🌐 https://sbl.mn/

🇲🇳🚂🚚🚢✈️

Эр цэрэг үгүй бол эх орон эзгүйрнэ.Төр улсынхаа тусгаар тогтнол,Түмэн олныхоо амар амгалангийн төлөө эр зориг, тэсвэр ха...
18/03/2026

Эр цэрэг үгүй бол эх орон эзгүйрнэ.
Төр улсынхаа тусгаар тогтнол,
Түмэн олныхоо амар амгалангийн төлөө эр зориг, тэсвэр хатуужлаар зүтгэж яваа бүх дайчин цэрэг эрсдээ болон дуудсан цагт хэзээд бэлэн байх бүх эрчүүддээ Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийн мэнд хүргэе.

Эх орныхоо төлөө зүтгэе 🇲🇳🫡

www.sbl.mn

Сайн байцгаана уу!🌞📅 3-р сарын 01–16-ны хоорондТяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлднийт 24 галт тэрэг хөдөлсөн бай...
17/03/2026

Сайн байцгаана уу!🌞

📅 3-р сарын 01–16-ны хооронд
Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд
нийт 24 галт тэрэг хөдөлсөн байна.

📦 Дундаж хугацаа
▪️ Тяньжин дээрх чингэлгүүдийн гарах хугацаа: 4-8 хоног
▪️ Тяньжин ➡️ Эрээн / Замын-Үүд чиглэлд: 4–7 хоног
▪️ Замын-Үүд ➡️ Улаанбаатар чиглэлд: 4–7 хоног

🚢 Одоогийн үлдэгдэл
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар
2200 TEU (ойролцоогоор 1100 чингэлэг) хүлээгдэж байна.

📰Хормузын хоолойн дайны улмаас Хятадын бензин, шатахуун 3-р сарын 6-наас нийлүүлэлтийн доголдолд орсон байна. Үүний нөлөөгөөр тээврийн зардал нэмэгдэж Синганаас Эрээн хүртэлх ачааны машин тутамд үнэ 500 юань өссөн байна.

🗞3-р сарын сүүлчээр ачааны машины тээврийн үнэ дахин өөрчлөгдөх магадлалтай байна. Ираны дайны дараа ихэнх далайн тээвэрлэгчид Улаан тэнгисийн замаар дамжин өнгөрөх бүх ачааг Сайн Найдварын Хошуу/Cape of Good Hope/ -аар дамжуулах болсноор тээвэрлэлтийн хугацаа Европ- Ази чиглэлд 12-15 хоногоор нэмэгдэх юм.

Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо

☎️ 7011-3808 (1)
📧 [email protected]
🌐 https://sbl.mn/

🇲🇳🚂🚚🚢✈️

Address

СБ Дүүрэг, 2-р хороо, Нарны зам-18, Жигүүр Гранд Оффис центрийн 4 давхарт
Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670113808

Alerts

Be the first to know and let us send you an email when SB Logistics LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SB Logistics LLC:

Share