02/11/2013
Хүүхэд хүргэлтийн үйлчилгээг Монголд шинээр нэвтрүүлж байгаа “Канемочи” ХХК-ны “ЗАНЗ СЕРВИС” үйлчилгээ хариуцсан захирал С.Цогзолмаатай ярилцлаа.
-Сайн байна уу? Танайх завгүй эцэг, эхчүүдэд зориулсан их сайхан үйлчилгээ нээсэн байна. Энэ үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулна уу. Онцлог давуу тал нь юу вэ?
-Баярлалаа. Манай компани замын түгжрэлд цаг хугацаа их зарцуулдаг мөн аваар осол нилээн гардаг болсон үед хүүхдүүдийг тохилог цэвэрхэн орчинд найдвартай, баталгаатай зөөж тээвэрлэдэг үйлчилгээ байх нь маш чухал юм байна гэж үзээд судалгаа явуулсны үндсэн дээр хүүхэд хүргэлтийн тусгайлсан үйлчилгээг Монголд анх удаа нээн ажиллуулж байна. Цаашилбал эцэг эх, асран хамгаалагчдын үнэт цагийг хэмнээд зогсохгүй, ажил бизнесээ тасалдуулахгүйгээр тайван хийж, ашиг орлогоо нэмэгдүүлэх нөхцөл боломжийг олгож байгаа төдийгүй хамгийн гол нь хайртай хүү, охиноо найдвартай газраар хүргүүлж үйлчлүүлнэ гэдэг нь өөрөө онцлог давуу тал болж байгаа юм.
-Танай үйлчилгээний нэр их сонирхолтой санагдаж байна л даа.
-“ЗАНЗ СЕРВИС” гэдэг нь “Завгүй Аав Нарт Зориулсан үйлчилгээ” гэсэн үгний товчлол юм. Ихэвчлэн аав нар хүүхдээ сургуульд нь зөөх үүргийг хүлээдэг учраас ингэж нэрлэхээр шийдсэн.
-Хүмүүс хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Манай хүргэлтийн үйлчилгээг үйлчлүүлэгчид маань маш таатай хүлээн авч байгаа. Бид хамтын уян хатан нөхцөлтэй гэрээний дагуу ажлаа явуулдаг.
-Хүүхдэд зориулсан үйлчилгээ гэдгээрээ аюулгүй болон тохь тухтай байдлыг хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Бид ажлын дадлага туршлагатай ЖОЛООЧ, техникийн үзлэг оношилгоонд хамрагдсан чанар, өнгө үзэмж сайтай, дулаан тохилог, даатгалд бүрэн хамрагдсан тээврийн хэрэгслээр таны хүүхдэд үйлчлэх тул та санаа амар ажлаа хийж болно.
Та бүхнийг манай компанийг заавал зорьж ирээрэй гэж урьж байна. Манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
-Та бүхний ажилд амжилт хүсье.
Я.Хүрэлхүү
Хаяг: БГД-н 5-р хороо, 10-р хорооллын туслах зам дагуу Мобикомын салбартай байрны 2 давхарт 206 тоот.
Утас: 75751620, 99144717, 89830000