Улаанбаатар Смарт Карт

Улаанбаатар Смарт Карт Урагшлах амьдралын Ухаалаг хэрэглээ - Umoney

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ий цахим хуудсанд тавтай морилно уу.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд түүний дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны 10 сард албан ёсоор байгуулагдсан юм.

Манай компани нь мэдээллийн технологийн салбарт ц

оо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж байгаа Монголын Мэдээллийн технологийн салбарын томоохон компани бөгөөд. “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Нийтийн тээрийн үйлчилгээний зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд манай төсөл нь нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал байсан юм.

Төслийн хүрээнд Нийтийн тээврийн удирдлагын систем /Bus management system/, Тээврийн хэрэгслийн мэдээллийн систем /Bus information system/, Цахим төлбөр тооцооны систем /Automated fare collection/ нэвтрүүлэн нутагшуулж, хөгжүүлнэ.

Уг төслийг хэрэгжүүлснээр Нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч иргэд зорчигч тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэхээс гадна зардлыг бууруулж хугацаа хэмнэх маш олон давуу талуудтай юм.

Уг төслийг улсын төсөвт суулгахгүйгээр хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэх бөгөөд төслийн санхүүжүүлэгч нь “Кореа Смарт Карт Корпораци” буюу “Т моней” юм. “Кореа Смарт Карт Корпораци” нь тус систем анх 2004 онд Солонгос улсад нэвтрүүлсэн бөгөөд түүнээс дэлхийн олон улс орнуудад амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн хамгийн шилдэг корпорациудын нэг юм.

2015 оны 1 сараас эхлэн Монгол Солонгосын хамтарсан 10 гаруй судалгааны баг ажиллаж Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ систем нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг бүхэн хангаж иргэд зорчигчид 2015 оны 07-р сарын 24-ноос эхлэн албан ёсоор “U money” картаар зорчиж эхэлсэн юм.

Урагшлах амьдралын Ухаалаг шийдэл

Тавдугаар сарын 2-оос иргэд U Money картаа Шинэ төхөөрөмжид уншуулна
30/04/2026

Тавдугаар сарын 2-оос иргэд U Money картаа Шинэ төхөөрөмжид уншуулна

Тавдугаар сарын 2-оос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй болно

UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байгаа
30/04/2026

UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байгаа

Иргэд нийтийн тээврийн автобусаар зорчиход хоёр төрлийн төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг. Уг системийг ирэх сард өөрчлөхөөр болжээ.

30/04/2026

С.Гэрэлт-Од: Нийтийн тээврээр зорчигчид хоёр төхөөрөмж ашигладаг байсан бол одоо нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлсэн

"Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал боллооТУЗ-ийн ээлжит хурлаар “Улаанбаатар Смарт Карт” компанийн 20...
09/04/2026

"Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал боллоо
ТУЗ-ийн ээлжит хурлаар “Улаанбаатар Смарт Карт” компанийн 2026 оны бизнес төлөвлөгөөг батлах, 2026 оны төсвийг батлах тухай хэлэлцлээ.
• "Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Рагчаа,
• Хуралдаанд Нийслэлийн ЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын дарга, УБСК-ийн ТУЗ-ийн дарга М.Үнэнбат,
• Нийслэлийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн газрын дарга, УБСК-ийн ТУЗ-ийн гишүүн П.Нэргүй,
• Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, УБСК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Ундармаа,
• Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга, УБСК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Солонго
• Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, УБСК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаяр
• УБСК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Т.Очирхүү, П.Энхбаяр, нар оролцож.
“Улаанбаатар Смарт Карт” компанийн 2026 оны бизнес төлөвлөгөө, төсвийг баталлаа.

НТБГ-ын удирдлага, албан хаагчид УБСК-ийн үйл ажиллагаатай танилцлааНийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагы...
03/04/2026

НТБГ-ын удирдлага, албан хаагчид УБСК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтэсийн дарга З.Цэвээндорж, Санхүү удирдлагын хэлтэсийн дарга Б.Бадамдорж болон холбогдох албан тушаалтанууд “Улаанбаатар Смарт Карт ХХК”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Улаанбаатар Смарт Карт ХХК”-ийн Ерөнхий захирал Б.Рагчаа болон бусад хэлтсийн дарга нар оролцож компанийн шинэ бүтцийн талаар, хийгдэж байгаа ажлууд болон тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж харилцан ярилцаж санал солилцов.

31/03/2026
МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН ӨДӨР 🇲🇳🇲🇳🇲🇳Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой,МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН өдр...
17/03/2026

МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН ӨДӨР 🇲🇳🇲🇳🇲🇳

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой,
МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН өдрийн мэндийг бүх сайхан эрчүүддээ хүргэе.🇲🇳🇲🇳🇲🇳👏

#МонголЦэргийнӨдөр🇲🇳

Нямбай сааралд суусан хүн дахин суух магадлал өндөр байдаг гэсэн шүү. 😄🚌
05/03/2026

Нямбай сааралд суусан хүн дахин суух магадлал өндөр байдаг гэсэн шүү. 😄🚌

27/02/2026
Автобусанд суухдаа бэлэг авмаар байна уу? 😉MonPay апп-аар автобусны картаа 5000₮-с дээш цэнэглээд:🎬 VOO Premium багцын э...
23/02/2026

Автобусанд суухдаа бэлэг авмаар байна уу? 😉

MonPay апп-аар автобусны картаа 5000₮-с дээш цэнэглээд:
🎬 VOO Premium багцын эрх
🎧 Sonsy – дуу сонсох эрх
📱 Mobicom – дата бэлгэнд аваарай!
🎁 Цэнэглэлт бүр бэлэгтэй

🇲🇳САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ 🇲🇳XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жил морилон ирж, монгол түмний уламжлалаар...
17/02/2026

🇲🇳САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ 🇲🇳
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жил морилон ирж, монгол түмний уламжлалаар шинэ цагийн тоолол эхэллээ. Өрнүүн их үйлсийн төлөө өнөөдөр, маргаашийг хамтдаа бүтээлцэж буй эрхэм та бүхэндээ эрүүл энх, саруул сайхан, элбэг хангалуун байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй ✨

Автобусны Umoney картаа Монпэй апп-р  цэнэглэх боломжтой боллоо. 🚌5,000₮-с дээш цэнэглэлт бүрд🎁 Мобиком дата🎁 Sonsy апп-...
07/01/2026

Автобусны Umoney картаа Монпэй апп-р цэнэглэх боломжтой боллоо. 🚌
5,000₮-с дээш цэнэглэлт бүрд
🎁 Мобиком дата
🎁 Sonsy апп-с дуу сонсох 1 хоногийн эрх бэлгэнд аваарай.
Дататай, Дуутай автобусдая.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://monpay.mn/mn/post/3559
Апп татах/шинэчлэх: https://monpay.mn/app.html
Монпэй-р автобусны картаа цэнэглэх, "хялбар" байлаа. ✨

Address

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сити тауэр оффис, 4 давхар, 403 тоот
Ulaanbaatar
14200

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670151289

Alerts

Be the first to know and let us send you an email when Улаанбаатар Смарт Карт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Улаанбаатар Смарт Карт:

Share