SB Trans LLC

SB Trans LLC “Эс Би Транс” ХХК
Монгол Улсын тэргүүлэгч авто тээврийн компани

“Эс Би Транс” ХХК нь авто тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж болон эрдэс баялаг тээвэрлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш уул уурхайн түүхий эд баялаг, тоног төхөөрөмжийн төслийн тээвэрлэлтийг хурдан шуурхай, найдвартай гүйцэтгэсээр байна. Мөн дэд бүтцийн салбарт шаардлагатай байгаа тээвэрлэлтийн хэрэгцээг хот хооронд болон орон нутаг, хил дамнуула

н гүйцэтгэх авто тээврийн логистиксийг амжилттай зохион байгуулж байна.

Манай хамт олон техникийн хүчин чадлаа тогтмол нэмэгдүүлж Хятад улсаас цоо шинэ “Beiben Truck” үйлдвэрийн хүнд даацын авто машинуудaaр парк шинэчлэлийг байнга хийж Монгол улсад хэрэгжиж буй томоохон төслүүдийн тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэж байгаадаа бахархалтай байдаг.

Одоогийн байдлаар “Эс Би Транс” ХХК-ийн хувьд “Оюу Толгой” ХХК-ийн тээвэрлэлт болон бусад орон нутагт тээвэрлэлт зохион байгуулдаг Улаанбаатар хот дахь “Сити” бааз, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа Худаг дахь “Энержи Ресоурс” ХХК-ийн тээвэрлэлтийг гүйцэтгэх “Цэций” бааз болон Говь-Алтай аймгийн Цээл суманд орших “Таян” автобааз гэсэн үндсэн 3 баазтай, нийт 60 гаруй хүнд даацын ачааны автомашинтай, 250 гаруй ажилтан боловсон хүчинтэй хүчирхэг, өсөн дэвжиж буй компани юм.
Түүнчлэн “Эс Би Транс” ХХК нь “Монгол Тээвэр Нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч, албан ёсны гишүүн бөгөөд энэхүү нэгдэл нь Монгол улсад хэрэгжиж буй бүхий л төслүүд, түүн дотор уул уурхайн, дэд бүтцийн салбарт шаардлагатай байгаа тээвэрлэлтийн хэрэгцээг хот хооронд болон орон нутаг, хил дамнуулан гүйцэтгэх тээвэр логистикийн үндэсний өргөн сүлжээг бий болгохын төлөө хүчээ нэгтгэн хамтран ажиллаж байна.
Хэрэв танд авто тээврийн үйлчилгээ шаардлагатай бол бид даац сайтай, шинэ автомашинуудаар бүх төрлийн тээвэрлэлтийг гүйцэтгэхэд бэлэн байна.

Address

Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97670113802

Alerts

Be the first to know and let us send you an email when SB Trans LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SB Trans LLC:

Shortcuts

Share