Брайт транс ХХК/Bright TRANS LLC

Брайт транс ХХК/Bright TRANS LLC Авто тээврийн цогц үйлчилгээ Автотээврийн үйлчилгээгээр шилдэг нь байна.

🇲🇳 Монгол Улсын ижил нэртэй сумд 🇲🇳Манай улсын 330 сумын 30.9% буюу 102 сум нь ижил нэртэй байдаг гэдгийг та мэдэх үү? 🤔...
20/03/2026

🇲🇳 Монгол Улсын ижил нэртэй сумд 🇲🇳

Манай улсын 330 сумын 30.9% буюу 102 сум нь ижил нэртэй байдаг гэдгийг та мэдэх үү? 🤔

📊 Хамгийн олон давтагддаг нэрс:
🔹 Булган, Жаргалант — тус бүр 6
🔹 Өлзийт — 4
🔹 Орхон, Эрдэнэ, Баян-Өндөр, Баян-Овоо, Алтай, Бугат — тус бүр 3
🔹 Бусад 34 нэр — тус бүр 2

⚠️ Андуурах тохиолдол бий:
Дарви / Дарив
Жаргалант / Жаргалан
Өлзийт (сум vs тосгон)

🗺️ Нэг нэртэй боловч өөр өөр аймагт байрлах эдгээр сумд нь Монгол орны газарзүйн онцлог, түүх, уламжлалтай холбоотой сонирхолтой баримт юм.

💬 Та аль суманд нь очиж байсан бэ? Сэтгэгдэлд бичээрэй!

#Монгол #Газарзүй #Сум #СонирхолтойБаримт

18/03/2026

Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон
эрэлхэг дайчид, офицер, ахлагч, цэрэг болон эх орон дуудахад хэзээд бэлэн эрчүүд та бүхэнд
Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны
105 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Өвөг дээдсийнхээ алдар гавьяаг үргэлжлүүлэн,
эх орныхоо энх тайван, тусгаар тогтнолын төлөө
зүтгэж буй та бүхний зориг, тэсвэр хатуужил,
сахилга бат бол Монгол Улсын бахархал юм.
Тэнгэр нь цэлмэг,
түмэн олон нь амгалан байхын төлөө
тангараг өргөсөн Та бүхэндээ
эр зориг, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Монгол цэргийн сүр хүч мандан бадраг 🇲🇳

11/03/2026

⚠️ МЭДЭГДЭЛ

ТЭЭВЭРЧИД, ЗАМ ХЭРЭГЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД

⛔ 2026 ОНЫ 3 ДУГААР САРЫН 15-НААС ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООНО

Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурч байгаа энэ үед “Автотээврийн хэрэгслийн ангилал техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2025 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА тээвэрлэлтийг 2026 оны 03 сарын 15-ны өдрөөс 2026 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоох болсныг мэдэгдье. Тухайн хугацаанаас бусад үед задрах боломжгүй ачаа тээвэрлэлтээ зохион байгуулна уу.
Дээрх хугацаанд стандартын хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэлт хийж буй эсэхийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулах, авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор нийт улсын чанартай авто замын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулна.
Стандартын шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.

www.rtdc.gov.mn
+976 70002413

01/03/2026

Хэнтийн Нуруу, Асралт Хайрхан
Bright Logistics LLC / Брайт Ложистик ХХК

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийнСар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!Эрхэм гишүүд, хамтран ажилла...
16/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн
Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Эрхэм гишүүд, хамтран ажиллагч байгууллагууд, салбарын нийт хамт олон та бүхэндээ

Өрх гэрт тань элбэг дэлбэг байдал цогцолж,
Аюулгүй ажиллагаа бат бэх,
Ажил үйлс тань өөдрөг дүүрэн,
Амжилт бүтээл арвин байхыг
Монголын аюултай ачаа тээвэрлэгчдийн нэгдсэн холбоо-ны нэрийн өмнөөс
чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Гал морь жил бид бүгдийн эв нэгдэл, ололт амжилтын жил байг!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй 🌙🐎✨

16/02/2026

Эрхэм харилцагч та бүхэндээ ирж буй "Сүрээр дарагч" хэмээх Гал морь жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
✨BE RIGHT, BE BRIGHT Брайт транс ХХК/Bright TRANS LLC

“Transportation is what we do best.
15/02/2026

“Transportation is what we do best.

31/12/2025

Эрхэм харилцагч, хамт олон та бүхэндээ❤️
Шинэ оны баярын мэнд дэвшүүлье.
Ирж буй 2026 ондоо ажил үйлс тань арвин амжилтаар дүүрэн байж,
эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнээр бялхахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.🎄🎄🎄

04/12/2025

🔷ГЕГ-ын даргын А/492 дугаар тушаалаар "Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд тусгайлан тавих шаардлага, тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн өмнөх ариутгал, халдваргүйжүүлэлтийн журам" батлагдлаа

Доорх холбоосоор орж журамтай танилцана уу👇👇👇
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434020259192

Address

WW Center
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Брайт транс ХХК/Bright TRANS LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Брайт транс ХХК/Bright TRANS LLC:

Share