Нисэх онгоцны буудал хүргэх тосох үйлчилгээ - Taxi Service

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нисэх онгоцны буудал хүргэх тосох үйлчилгээ - Taxi Service

Нисэх онгоцны буудал хүргэх тосох үйлчилгээ - Taxi Service Хөшигтийн хөндий Чингис хаан олон улсын нисэх буудал хүргүүлэх тосуулах, хүргэх тосох, угтах үдэх такси үйлчилгээ - Airport Taxi Ulaanbaatar

Хөшигтийн хөндий Нисэх онгоцны буудал явах унаа, хүргэх тосох үйлчилгээ, хүргүүлэх тосуулах такси үйлчилгээ - Airport Pick up & Drop off service Ulaanbaatar - Airport Taxi Ulaanbaatar

🚨 Ормузын хоолойн хурцадмал байдал хэрхэн Монголын эдийн засагт нөлөөлөх вэ? Ази даяар шатахуунгүй сандралдаж байхад Мон...
25/03/2026

🚨 Ормузын хоолойн хурцадмал байдал хэрхэн Монголын эдийн засагт нөлөөлөх вэ? Ази даяар шатахуунгүй сандралдаж байхад Монголыг чиглэсэн "далд" аюул айсуй
⛽ Ормузын хоолойн орчимд үүссэн хурцадмал байдал дэлхий даяар шатахууны хямрал эхлүүллээ. Дэлхийн газрын тосны 20 орчим хувь дамжин өнгөрдөг энэхүү гол судас хаагдсанаар олон улс онцгой байдалд шилжиж, эхнээсээ хатуу хязгаарлалтуудыг хийж эхлээд байна. Тэгвэл энэ шуурга Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

🌎 Эхлээд олон улсад нөхцөл байдал ямар байгааг харцгаая. Улс орнууд аль хэдийнэ сандралдаж эхэлсэн.
- Филиппин улс үндэсний эрчим хүчний онцгой байдал зарлаж, шатахууны үнэ нь тэнгэрт хадав.
- Өмнөд Солонгос сүүлийн 30 жилд анх удаа үнийн дээд хязгаар тогтоосон бөгөөд 208 хоногийн хангалттай нөөцтэй байгаа хэдий ч гуравдугаар сарын 25-наас төрийн алба болон нийтийн тээвэртээ дугаарын хязгаарлалт хэрэгжүүлж эхэллээ.
- Вьетнамд байдал бүр ч хүндэрч, шатахууны үнэ 40% хүртэл өссөний зэрэгцээ онгоцны түлш тасалдсан тул дөрөвдүгээр сарын 1-нээс дотоодын нислэгүүдээ цуцалж, иргэдээ гэрээсээ ажиллахыг зөвлөж байна.
- Европт хүртэл түгшүүр тархаж, Словен улс хөрш орнуудынхаа иргэдийг шатахуун нөөцлөхөөс сэргийлж, хувийн машинд өдөрт дөнгөж 50 литр, харин бизнес эрхлэгчид болон тариаланчдад 200 литр олгох хатуу журам гаргалаа.

🤔 Бидний хувьд далайн тээврээс шууд хамаардаггүй нь хамгийн том давуу тал юм. Шатахууныхаа 90-95 хувийг ОХУ-аас хуурай замаар авдаг, цаанаа 30-40 хоногийн нөөцтэй байдаг учраас бусад улс шиг шууд шатахуунгүй болчихгүй. Гэвч эдийн засгийн маш хүнд дараах цохилтууд биднийг хүлээж байна.

✅ Хамгийн том эрсдэл бол мэдээж үнийн өсөлт ба инфляц. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөхөөр манай хилийн үнэ дагаад л цойлдог бичигдээгүй хуультай. Үүнийг дагаад өргөн уудам нутагтай манай улсын тээвэр, ложистикийн зардал өсөж, дэлгүүрийн лангуун дээрх өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ огцом нэмэгдэнэ.
✅ Үүнтэй зэрэгцээд валютын нөөцөд ирэх дарамт ихэснэ. Илүү үнэтэй шатахуун авахын тулд маш их хэмжээний доллар гадагшилж, төгрөгийн ханш улам сулрах эрсдэл үүснэ.
✅ Бас нэгэн ноцтой асуудал нь экспортын орлого тасалдах магадлал. Эрчим хүчний хямралаас болоод дэлхийн эдийн засаг удааширвал манай нүүрс, зэс зэрэг түүхий эдийн эрэлт буурч, улсын төсөвт давхар цохилт болж мэднэ.

Товчхондоо, Азийн орнууд шатахууны бодит хомсдолтой нүүр тулж, хатуу хязгаарлалт хийж байхад, Монгол Улсыг шатахуун тасрах эрсдэлээс илүүтэй үнийн өсөлт, инфляц, долларын хомсдолын ширүүн шуурга хүлээж байна.

🚨 БИД ХЭЗЭЭ "БИ" БИШ "БИД" ГЭЖ СЭТГЭЖ СУРАХ ВЭ? 🤔Зургийг хараад танд юу бодогдож байна вэ? Хоёрхон үг, хоёр өөр дүр зура...
23/03/2026

🚨 БИД ХЭЗЭЭ "БИ" БИШ "БИД" ГЭЖ СЭТГЭЖ СУРАХ ВЭ? 🤔
Зургийг хараад танд юу бодогдож байна вэ? Хоёрхон үг, хоёр өөр дүр зураг.
🚙 Машины зогсоолд машинаа хэрхэн тавьснаас тухайн ард түмний сахилга бат, нэгнээ хүндлэх соёл, амьдралын хандлага шууд харагддаг гэдэг. Цахим сүлжээнд тархаж буй энэхүү харьцуулалт бидний өнөөгийн нийгмийн үнэнийг яг таг харуулжээ.📉

"Би л болж байвал бусад нь хамаагүй" гэсэн амин хувиа хичээсэн хандлага, яарсан бухимдсан сэтгэлзүйгээсээ болж бид өөрсдийгөө "Үхэр Монгол" хэмээн хочлох хэмжээнд хүрчээ. Хэдийгээр бид уудам газар нутагтай ч, ухамсар сэтгэлгээ маань ингэж давчуу байж боломгүй.

Хүн бүр дор бүрнээ ганцхан минут зарцуулаад шугамын дагуу машинаа байрлуулдаг болчихвол хэчнээн хүний цаг зав, бухимдлыг хэмнэх бол? Соёл гэдэг энгийн зүйлээс, та бидний үйлдлээс л эхэлдэг шүү дээ! 💡

👇 Та энэ зурагтай санал нийлэх үү? Бид энэ хандлагаа өөрчилж, илүү соёлтой нийгмийг бүтээхийн тулд яах ёстой вэ?
Сэтгэгдэл хэсэгт үзэл бодлоо хуваалцаж, найзууддаа SHARE хийж ухаарал түгээгээрэй! 🔄

#Монголчууд #СоёлтойОролцоё #БиднийНийгэм #ХандлагааӨөрчилье

🛑 "БИДЭНД МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМАТ ХЭРЭГТЭЙ - Бидний ах дүү, үр хүүхэд хүний нутагт хэнд найдах вэ? 🇲🇳- Сүүлийн жилүүдэд харь...
23/03/2026

🛑 "БИДЭНД МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМАТ ХЭРЭГТЭЙ - Бидний ах дүү, үр хүүхэд хүний нутагт хэнд найдах вэ? 🇲🇳
- Сүүлийн жилүүдэд харь оронд сурч, ажиллаж, амьдрах Монголчуудын тоо эрс нэмэгдсэн. Үүнийгээ дагаад тэдний эрүүл мэнд, амь нас, хууль эрх зүйн хамгаалалт хамгийн хурц сэдэв болоод байна. 📣

Гэтэл тэднийг төлөөлөх, хамгаалах ёстой Элчин сайдын яамдад улс төрийн "шагнал"-ын томилгоогоор очсон, туршлагагүй хүмүүс суух нь хэр олон бэ? 🤔

Бидэнд хэлний өндөр мэдлэгтэй, олон улсын харилцааны туршлагатай, ЁС ЗҮЙТЭЙ ЖИНХЭНЭ ДИПЛОМАТУУД ус агаар шиг хэрэгтэй байна. ✊

Таны ах дүү, үр хүүхэд хүний нутагт ямар нэгэн асуудалд ороход хамгийн түрүүнд хандах, тусламж авах газар нь Элчин сайдын яам байдаг. Тиймээс тэнд мэргэжлийн, сэтгэлтэй, хариуцлагатай хүн ажиллаж байж л Монгол хүний үнэ цэнэ, эх орны маань нэр хүнд өсөх учиртай. Бид мэргэжлийн хүмүүсийг томилохыг ШААРДАХ ЭРХТЭЙ! 🔄

👇 Та үүнтэй санал нийлж байна уу? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаж, share хийгээрэй!

#МонголУлс #ДипломатАлба #МэргэжлийнЗасгийнГазар #ГадаадДахьМонголчууд #МэргэжлийнТомилгоо #Шаардлага #МонголХүн #Дипломатч

🌯 "Хүн-Ороомог": Японы цагдаа нарын энэрэнгүй тактик🚔 Японы цагдаа нар галт зэвсэг болон хатуу хүч хэрэглэхээс аль болох...
22/03/2026

🌯 "Хүн-Ороомог": Японы цагдаа нарын энэрэнгүй тактик
🚔 Японы цагдаа нар галт зэвсэг болон хатуу хүч хэрэглэхээс аль болох татгалздаг гэдгээрээ алдартай. Тэгвэл эсэргүүцэл үзүүлж байгаа, эсвэл хяналтаас гарсан хүнийг тэд хэрхэн номхотгодог вэ? Тэдэнд нэгэн маш өвөрмөц бөгөөд үр дүнтэй арга бий.

🧐 Цагдаа нар хэт их ууж согтууран биеэ хянах чадваргүй болсон, догшин авирлаж эсэргүүцэл үзүүлсэн, эсвэл сэтгэл санааны гүн хямралд орсон хүмүүсийг зузаан гудас, хөнжлөөр яг л "ороомог" шиг битүү ороож хөдөлгөөнийг нь хязгаарладаг. Гаднаасаа энэ үйлдэл бага зэрэг инээдтэй ч юм шиг, эсвэл бүр эвгүй харагдаж магадгүй л дээ. Гэхдээ цаанаа маш чухал шалтгаантай.

Энэ бол тухайн хүнийг болон эргэн тойрны хүмүүс, цагдаагийн алба хаагчдыг гэмтэж бэртэхээс хамгаалах хамгийн эрсдэл багатай, аюулгүй аргуудын нэг юм. Жишээ нь, тийчигнэж өшиглөх үедээ өөрийгөө гэмтээх, унаж бэртэхээс бүрэн сэргийлдэг. Түүнчлэн олон нийтийн газар хэтэвч, бичиг баримт нь унах, хамгийн гол нь тухайн хүний нүүр царайг далдлан, бусдын нүдэнд өртөж эвгүй байдалд орохоос нь хамгаалах давхар хүнлэг зорилгыг агуулдаг байна.

Гадаадынхны нүдэнд энэхүү дүр зураг маш содон тусдаг учраас цахим орчинд "Японд ингэдэг" гэсэн зургууд нэлээдгүй тархдаг. Тиймээс яг ингэж ороолгосон байдалтай зурганд өртсөн хүн гадаадын жуулчин уу, эсвэл нутгийн иргэн үү гэдгийг шууд хараад таах аргагүй юм.

Жич: Хэрэв та Японд зугаалж яваад гудсанд ороолгосон "ороомог" хүн зөөж яваа цагдаа нартай таарвал энэ бол тэдний хамгийн аюулгүй, хамгийн найрсаг баривчилгаа гэдгийг санаарай! 🇯🇵🙌

22/03/2026

🚕✈️ Нисэх онгоцны буудал руу явах найдвартай, дулаахан унаа хайж байна уу?
Урин хавар ирсэн ч гэлээ гадаа хавсаргатай, жихүүн хэвээрээ л байна. Тиймээс Хөшигтийн хөндий Чингис хаан нисэх буудал зорихдоо даарч хөрөлгүй, тухтай бас найдвартай унаагаар яваарай. Аяллынхаа хамгийн эхний алхмыг стрессгүй, тайван эхлүүлэхийн тулд таксигаа урьдчилаад захиалахыг бид зөвлөж байна.
📞 7272-0111 дугаар руу залгах, эсвэл
💬 m.me/airporttaxiub чатаар холбогдож үнээ лавлаад, шууд захиалгаа өгөөрэй!

🚨 БНСУ-д нэвтрэх хуурамч цахим вэбсайтаас сэрэмжлээрэй!Сүүлийн үед БНСУ-ын албан ёсны цахим нэвтрэх мэдүүлгийг дуурайсан...
20/03/2026

🚨 БНСУ-д нэвтрэх хуурамч цахим вэбсайтаас сэрэмжлээрэй!
Сүүлийн үед БНСУ-ын албан ёсны цахим нэвтрэх мэдүүлгийг дуурайсан төстэй хуурамч вэбсайтууд илэрч байна.
✅ Албан ёсны сайт: https://www.e-arrivalcard.go.kr
⚠️ Төлбөрийн мэдээлэл оруулахыг шаардаж буй сайт бол албан ёсны үйлчилгээ биш юм.
Хохирол учрахаас сэргийлж зөвхөн албан ёсны сайтыг ашиглаж, анхааралтай байхыг хүсье.

🚨 ЯАРАЛТАЙ МЭДЭЭ: АНУ руу аялахад $15,000-ын БАРЬЦАА төлөхөөр боллоо! 📢2026 оны 4-р сарын 2-ноос эхлэн АНУ руу жуулчин б...
19/03/2026

🚨 ЯАРАЛТАЙ МЭДЭЭ: АНУ руу аялахад $15,000-ын БАРЬЦАА төлөхөөр боллоо! 📢
2026 оны 4-р сарын 2-ноос эхлэн АНУ руу жуулчин болон бизнесийн зорилгоор зорчих 🇲🇳 💰 монголчуудаас 15,000 ам.долларын барьцаа авахаар болжээ. Энэ нь визийн хугацаа хэтрүүлэхээс сэргийлэх зорилготой гэнэ. 🇺🇸 ✈️ 🛂
⚠️ Хэрвээ та визийн нөхцлөө зөрчихгүй бол энэ мөнгийг буцааж авах боломжтой.
📢 АНУ руу аялах гэж байгаа найзууддаа энэ мэдээг дуулгаарай!
💬 Та энэ журам аялагчдад хэрхэн нөлөөлнө гэж бодож байна? Сэтгэгдлээ үлдээгээрэй.

🚨 "ХУУЛЬ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ЮУ, ЭСВЭЛ АЙЛГАХ ЁСТОЙ ЮУ?" - БНСУ-д болсон эмгэнэлт хэрэг. 😭2026 оны 2-р сарын 9-ний тэ...
19/03/2026

🚨 "ХУУЛЬ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ЮУ, ЭСВЭЛ АЙЛГАХ ЁСТОЙ ЮУ?" - БНСУ-д болсон эмгэнэлт хэрэг. 😭

2026 оны 2-р сарын 9-ний тэр аймшигт шөнө. Солонгост визгүй амьдарч байсан Монгол залуугийн амьдрал орвонгоороо эргэлээ. Гэрт нь гаднаас хүчээр онгойлгож орж ирэх Солонгос цагдаа нараас айсандаа залуу 5 давхраас үсэрсэн байна.

Уналтын улмаас нурууны яс нь хугарч, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч зовлон үүгээр дууссангүй. Даатгалгүй учраас эмнэлгийн төлбөр 2 дахь өдрөөс эхлэн өдөртөө 1-2 сая воноор нэмэгдэж, эмнэлгийн захиргаа түүнийг гараас өөр аргагүй байдалд оруулжээ.

Залуу 1 сая воны төлбөр төлөөд эмнэлгээс гарсан бөгөөд одоогоор гэртээ ганцаараа, хөдөлж чадахгүй маш хэцүү байдалтай байна. 📞🙏
Мөрөөрөө амьдарч байгаа хүний хаалгыг хүчээр эвдэх эрх хэнд ч байхгүй!

Тийм ээ, визгүй амьдарсан нь бидний буруу байж болно. Амьдрах гэж л яваа нь тэр. Гэхдээ ямар ч хэрэг хийгээгүй, мөрөөрөө амьдарч байгаа гадаад хүний гэр рүү хүчээр дайрч орох эрх ямар ч цагдаагийн ажилтанд байх ёсгүй. Цагдаагийн ийм түрэмгий үйлдэл хүнийг амь насаа алдахад ч бэлэн айдаст хүргэсэн бол үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй.

Гэтэл асуудал үүгээр дуусаагүй. Солонгосын цагдаа нар гомдлыг бүртгэж авахаас эхлээд хүнд суртал гаргаж, маш удаан ажиллаж байна. Хууль гэдэг хүнийг хамгаалах ёстой юу, эсвэл айлгах ёстой юу? Үүнийг БНСУ-ын цагдаагийн газраас асуух цаг ирнэ.

Энэ хэрэг дээр Azzaya Natsagdorj маань бүх цаг заваа гарган ажиллаж байгаа бөгөөд үйл явцыг олон нийтэд тогтмол мэдээлж байх юм байна.
БНСУ-дахь Монгол хүний эрхийг хамгаалах тэмцэл үргэлжилсээр байна.

📢 Хамтдаа дуу хоолойгоо хүргэцгээе. Энэ пост-ыг хийж түгээгээрэй.

🚨 Солонгосыг зорих гэж буй болон аялж буй Монголчууддаа маш чухал анхааруулга хүргэеӨчигдөр буюу 2026 оны 3 сарын 15-нд ...
18/03/2026

🚨 Солонгосыг зорих гэж буй болон аялж буй Монголчууддаа маш чухал анхааруулга хүргэе

Өчигдөр буюу 2026 оны 3 сарын 15-нд Өмнөд Солонгосын нэгэн капсул буудалд харамсалтайгаар гал гарчээ. 🔥 Хамгийн эмгэнэлтэй нь, галд өртсөн 10 хүний 9 нь тус улсад аялж явсан гадаадын иргэд байсан байна. 😔

Бид ихэвчлэн мөнгөө хэмнэх зорилгоор үнэ хямдтайг нь бодож капсул буудал сонгох нь бий. Гэвч ийм газрууд нэг дор маш олон хүн хүлээн авдаг, зай талбай давчуу байдгаас шалтгаалаад аюулгүй байдлын эрсдэл үргэлж өндөр байдаг юм шүү.

Өмнө нь яг ийм капсул буудалд гал гарч, манай Монгол аялагчид хамаг байдгаа шатаалгаж хохирсон гашуун туршлага бий. 🏚️ Тэд хохирлоо барагдуулах гэж Солонгос өмгөөлөгчид 8 сая вон төлөөд ч нэмэр болоогүй бөгөөд эцсийн дүндээ Сөүл дэх манай консул болон өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр арга буюу Монгол руугаа гарз хохиролтойгоор буцахаас өөр сонголтгүй үлдсэн байдаг. ✈️

⚠️ Тиймээс, Солонгост аялахаар төлөвлөж байгаа болон одоо тэнд яваа Монголчууддаа дараах зүйлсийг аминчлан захия:

🏨 Аюулгүй байдлаа нэгдүгээрт тавь: Үнэ хямдыг нь биш, стандарт хангасан, найдвартай буудал сонгоорой.
🛡️ Аяллын даатгалд заавал хамрагд: Хүний нутагт юу ч тохиолдож болох тул эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн баталгаатай арга бол даатгал юм.
📝 Төлөвлөлтөө баталгаажуул: Буудал, нислэг зэрэг аяллын төлөвлөгөөгөө урьдчилан, албан ёсны газраас баталгаатай захиалж хэвшээрэй.

Хямдхан буудлаас хэмнэсэн хэдэн вон таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөс үнэтэй биш гэдгийг үргэлж санаарай!

Урин дулаан эхэлсэн ч хаврын салхи хавирга нэвт үлээдэг өдрүүд ирлээ. 💨 Хөшигтийн хөндий Чингис хаан олон улсын нисэх бу...
15/03/2026

Урин дулаан эхэлсэн ч хаврын салхи хавирга нэвт үлээдэг өдрүүд ирлээ. 💨
Хөшигтийн хөндий Чингис хаан олон улсын нисэх буудал руу гадаа салхитай ч, манай таксигаар дотор тав тухтай зорчоорой.
📞 Захиалга: 7272-0111
💬 Үнийн санал, мэдээлэл: m.me/airporttaxiub
🌐 www.AirportTaxi.mn - Таны ая тухтай аяллын эхлэл.

❤️ Зул сарын баяраар охиноо ганцааранг нь үлдээхийг хүсээгүй аавын бодит түүх 🎄✈️ ❤️- 2018 оны Зул сарын баяраар "Delta ...
01/03/2026

❤️ Зул сарын баяраар охиноо ганцааранг нь үлдээхийг хүсээгүй аавын бодит түүх 🎄✈️ ❤️
- 2018 оны Зул сарын баяраар "Delta Airlines" компанийн стюардесс Пирс Вон гэртээ харьж чадсангүй. Баярын өдрүүдэд ажиллах хуваарьтай байсан тул тэрээр нисэх онгоцонд л баяраа өнгөрүүлэх нь тодорхой болов. Харин аав Хал Вон нь охиноо энэ онцгой өдөр ганцааранг нь үлдээхийг огтхон ч хүссэнгүй. Тиймээс хэний ч санаанд оромгүй нэгэн зүйл сэджээ.

Тэрээр ажилтнуудын ар гэрийнхэнд олгодог хөнгөлөлттэй эрхээ ашиглаж, охиныхоо ажиллах ёстой байсан зургаан өөр нислэгт дараалан суусан байна. Ингэснээр 12-р сарын 24, 25-ны өдрүүдэд АНУ-ын хотууд дээгүүр хөөрч, буух бүрдээ тэд хамтдаа байж чаджээ. Аз болоход зарим нислэгт аав нь бүр нэгдүгээр зэрэглэлд хүртэл сууж таарсан гэнэ.

Тэдний энэхүү түүхийг нэгэн нислэгт нь Хал аавтай зэрэгцэж суусан зорчигч Майк Леви сонсоод цахим орчинд хуваалцсанаар олон сая хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Хэдийгээр тэд гэрийнхээ дулаан буйданд биш, 10 мянган метрийн өндөрт байсан ч Хал аав охиндоо үнэхээр мартагдашгүй, дулаахан Зул сарын баярыг бэлэглэж чадсан байна.

Хайртай хүмүүстэйгээ хамт байхын тулд бид заримдаа иймэрхүү "галзуу" гэмээр зүйл хийх хэрэгтэй болдог байх. Та хамгийн сүүлд гэр бүлийнхээ төлөө ямар ер бусын шийдвэр гаргаж байсан бэ? 🎄✈️❤️

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Нисэх онгоцны буудал хүргэх тосох үйлчилгээ - Taxi Service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нисэх онгоцны буудал хүргэх тосох үйлчилгээ - Taxi Service:

Share

Category