Номт Даншиг ХХК

Номт Даншиг ХХК Тээвэр ложистикийн үйлчилгээ

11/05/2026

МОНГОЛЫН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ 10,000,000 ₮ ШАГНАЛЫН САНТАЙ ТЭМЦЭЭН БОЛНО.

🔹МУБИС-ийн төгсөгч, МУ-ын Үлэмж Дархан Мэргэн Батбаярын Баттулгын нэрэмжит “Монгол Улсын Оюутны Аварга Шалгаруулах Шагайн Харвааны Тэмцээн” 2026 оны 5-р сарын 21-ний өдөр МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль дээр зохион байгуулагдана. Ерөнхий ивээн тэтгэгчээр "Номт Даншиг" ХХК оролцоно.

🔹Тус тэмцээн нь Монголын үндэсний спорт шагайн харваагаар хичээллэж буй оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх, тамирчны карьерын хөгжил болон мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих, ахисан түвшний сургалт, бэлтгэлийг нэмэгдүүлэх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

🔹Тэмцээнд их, дээд сургууль, коллежийн бакалавр болон магистр түвшний 18–25 насны, 2.5-аас дээш голч дүнтэй оюутнууд оролцох боломжтой бөгөөд, тэмцээн хувийн цуваа харвааны төрлөөр явагдана.

📝 БҮРТГЭЛ: 2026.05.19-ний өдрийг дуустал UNIQ аппликейшнээр бүртгэнэ. Бүртгэлийн хураамж: 40,000 ₮

🔗 UniQ апп татах: http://onelink.to/k2mx8h
🔗 Байгууллага бүртгүүлэх: http://uniq.mn/add/listing

📢 Техникийн зөвлөгөөн:
2026.05.20-ны өдөр 19:00 – 19:20 цагт “Номт Даншиг” FB page-ээр онлайн.

🏆 ШАГНАЛЫН САН
💸 10,000,000 ТӨГРӨГ

Холбогдох утас: 88885211, 95715230

07/05/2026

Номт Даншиг ХХК

30/01/2026
11/11/2025

Номт даншиг клубын баг тамирчиддаа амжилт хүсье👍👍👍

05/10/2025

Номт даншиг ХХКомпанийн баг Монгол улсын аваргад 3 түрүүлсэн байна👍👍👍

Address

Скүэр резидэнс 14в
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Номт Даншиг ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share