27/09/2024
Сайн байцгаана уу! 🌧️
Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна. 🚅🚇
⛴️9-р сарын 1-нээс 9-р сарын 23-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 30 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна.
🚈Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 8300TEU буюу 4150 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна. Энэ нь ойролцоогоор 38 галт тэрэг болно.
🚇Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-125 хонож гарч байна. Мөн боомт дээр автаар гарах 300 чингэлэг хүлээгдэж байна.