NTC National Transport Corporation

NTC National Transport Corporation "Үндэсний Тээврийн Корпораци" ХХК Our office is located in Ulaanbaatar, Mongolia. We aim to be a national operator.

National Transport Corporation was founded in 2017 by 13 shareholder companies with the objective to develop the domestic market in Mongolia. Our business model allows us to be different from other transport and logistics companies, to service a vast variety of clients and candidates, from different industries on a national basis. In the future, we will continue to expand our operations by introducing new products to the market and increasing the number of our skilled human resources team.

Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоо нэмэгдэж, Эрээн өртөөнд 15 галт тэрэг хүлээлгэн өгчээ.“Улаанбаатар төмөр за...
19/10/2022

Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоо нэмэгдэж, Эрээн өртөөнд 15 галт тэрэг хүлээлгэн өгчээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН уржигдар Замын-Үүд - Эрээн өртөөний өргөн царигаар Хятадын талд 15 галт тэрэг хүлээлгэн өглөө.

Цар тахлын халдварын улмаас Хятадын тал галт тэрэг солилцоог олон сараар огцом бууруулаад байсныг УБТЗ-ын зүгээс Хятадын талтай зөвшилцөж, шаргуу ажилласны үр дүнд 9 дүгээр сарын 24-ний өдрөөс галт тэрэг солилцоо хоногт 14 болж хэвийн хэмжээндээ хүрээд байсан юм.

Харин Замын-Үүд - Эрээн өртөөний өргөн царигаар Хятадын талд 15 галт тэрэг өгсөн явдал нь цаашид галт тэрэг солилцоо өсөх боломж нөхцөл бүрдсэнийг харуулж байна.
Галт тэрэг солилцоо нэмэгдсэнээр манай улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэж эдийн засагт эерэг үр дүн үзүүлэх юм.

(Эх сурвалж: "УБТЗ" ХНН)

Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг жил бүр 40-70 сая тонн байлгахаар тохиролцов.Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занд...
13/09/2022

Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг жил бүр 40-70 сая тонн байлгахаар тохиролцов.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар 2022.09.11-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбох ажил ахицтай байгаа гээд энэ боомт ашиглалтад орсноор төмөр замыг зохицуулах хэлэлцээр байгуулах шаардлага үүсэх учир энэ хүрээнд 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” зэрэг холбогдох зарим баримт бичгийг шинэчлэн байгуулах, нэмэлт, өөрчлөлт хийх ажлыг эхлүүлэхэд БХАТИХ-ын зүгээс анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.

Уул уурхайн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналтай байгаагаа хэллээ.

САЙД Л.ХАЛТАР ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙТАЙ ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ.Зам, тээврийн хөгжлийн сайд...
12/08/2022

САЙД Л.ХАЛТАР ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙТАЙ ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022.08.10-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сайд Л.Халтар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хэлэлцсэн ажлын үр дүн удахгүй гарна гэдэгт итгэлтэй байгааг дурдав.

Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ. Уулзалтаар хоёр улсын хооронд шинээр байгуулах төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Ван И сайдын айлчлалаас үлдсэн үр дүн:-Боомтуудаа сэргээн сайжруулах тал дээр манай улс ихээхэн анхаарал хандуулж байгаа...
11/08/2022

Ван И сайдын айлчлалаас үлдсэн үр дүн:

-Боомтуудаа сэргээн сайжруулах тал дээр манай улс ихээхэн анхаарал хандуулж байгаагийн хувьд хэлэлцээрийн эхэнд, анхаарлын төвд өрнөсөн яриа бол Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох ажлыг эцэслэн тохирох, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай яриа байсан. Айлчлалаар энэ бүгдийг өмнөд хөрштэйгээ тохиролцлоо.

Манай улсын хувьд экспортын бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх тухай, илүү өндөр ашиг шингээж борлуулах тухай асуудал олон жил үргэлжилж байгаа. Үүний зэрэгцээ хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зам дэд бүтэц сайтай болох асуудал нэн тэргүүнийх байдаг. Боомтуудаа сайжруулах Засгийн газрын зорилт нь бүх төрлийн бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэх, орлого ашиг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

-Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа.

-Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатайгаа ярилцахаа илэрхийлэв.

Гашуунсухайт боомтоор өдөрт хил нэвтрэх нүүрс экспортын тээврийн хэрэгслийн тоо 500-г давсан тухай Сангийн яамнаас мэдээ...
29/06/2022

Гашуунсухайт боомтоор өдөрт хил нэвтрэх нүүрс экспортын тээврийн хэрэгслийн тоо 500-г давсан тухай Сангийн яамнаас мэдээллээ.

Тус яамнаас мэдээлснээр энэ сарын 27-нд Гашуунсухайт хилийн боомтоор 523 нүүрс тээврийн хэрэгслээр 66,944 тонн, Шивээхүрэн боомтоор 98 тээврийн хэрэгслээр 14,892 тонн, Ханги боомтоор 266 тээврийн хэрэгслээр 12,128 тонн, Булган боомтоор 74 тээврийн хэрэгслээр 5,951 тонн буюу нийт 961 тээврийн хэрэгслээр 99,915 тонн нүүрс экспортолжээ.

Энэ нь цар тахлын өмнөх үеийн өдөрт чиргүүлтэй, чиргүүлгүй явдаг байсан үеийнхтэй харьцуулбал 1,300-1,500 тээврийн хэрэгсэл болж нэмэгдсэн байна.


#ҮндэснийТээврийнКорпораци

"Үндэсний тээврийн корпораци" ХХК дараах ажлын байрыг зарлаж байна.Та тээврийн салбарт залуу, эрч хүчтэй хамт олны нэг б...
02/06/2022

"Үндэсний тээврийн корпораци" ХХК дараах ажлын байрыг зарлаж байна.
Та тээврийн салбарт залуу, эрч хүчтэй хамт олны нэг болон ажиллахыг сонирхож байвал [email protected] хаягаар эсвэл Zangia.mn сайтаар CV -гээ илгээгээрэй.
Таны ажлын туршлага, ур чадвараас хамааран цалин, урамшууллыг тохиролцох боломжтой 😉.
Асууж тодруулах зүйл гарвал 7733-9191 дугаарт холбогдоно уу.

"Үндэсний тээврийн корпораци" ХХК дараах ажлын байрыг зарлаж байна.Та тээврийн салбарт залуу, эрч хүчтэй хамт олны нэг б...
02/06/2022

"Үндэсний тээврийн корпораци" ХХК дараах ажлын байрыг зарлаж байна.
Та тээврийн салбарт залуу, эрч хүчтэй хамт олны нэг болон ажиллахыг сонирхож байвал [email protected] хаягаар эсвэл Zangia.mn сайтаар CV -гээ илгээгээрэй.

Дээрх ажлын байранд багадаа 3 жилийн ажлын туршлага шаардагдах бөгөөд таны ажлын туршлага, ур чадвараас хамааран цалин, урамшууллыг тохиролцох боломжтой 😉.
Асууж тодруулах зүйл гарвал 7733-9191 дугаарт холбогдоно уу.

Address

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж, UB Tower Plus, 305 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97677339191

Alerts

Be the first to know and let us send you an email when NTC National Transport Corporation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to NTC National Transport Corporation:

Share