10/09/2026
🚕 ЖОЛООЧ БОЛСОН МИНИЙ ЭХНИЙ СЭТГЭГДЭЛ
Ажлын цаанаас жолооч нартай харилцаж байсан үе нэг өөр, өөрөө жолоочийн апп-аар дуудлага авч ажиллах бүр ч өөр мэдрэмжтэй юм байна. 😊
🚚 Хүргэлт
Өдрийн хүргэлтийн дуудлага нэлээд өндөр оноотой, орлого олох боломж их санагдлаа. Харин ачааны мэдээлэл буруу оруулах, хаяг тодорхой бус байх нь жолоочид багагүй хүндрэл учруулдаг юм байна.
Мөн жолооч дуудлага авахдаа:
• Дуудлага хэр ойр вэ
• Ачааг хаанаас авч, хаана оруулах вэ
• Мөнгөн дүн хэд вэ
гэдгийг их харж сонголт хийдэг нь анзаарагдлаа.
🚕 Такси
Жолооч нар буух хаяг оруулсан дуудлага бүрт мөнгөн дүнг хараад дуудлага сонгохгүй байх тохиолдол бас байна.
🌙 Жаст дуудлага
Өдрийн Жаст дуудлага одоогоор авч үзээгүй. Харин шөнийн Жаст дуудлага авч үзэхэд 2 оноо бодогддог гэдгийг мэдэж авлаа. Мөн бусад дуудлагатай харьцуулахад оноо арай бага бодогддог юм байна.
Хамгийн гоё нь нэг зүйлийг өөрөө жолооч болж байж илүү сайн ойлголоо. ❤️
Хэрэглэгчидтэйгээ зөв боловсон, сэтгэлтэй үйлчилж чадвал тэд ч бас харамгүй талархдаг юм байна.
Энэ бол миний жолооч болоод авсан эхний сэтгэгдэл. Цаашдаа өөрөө ажиллаж үзэх тусам илүү олон зүйл анзаарагдах байх. 😊
Жолоочийн ажлыг гаднаас нь харахаас өөр, өөрөө хийж үзэхэд их зүйл ойлгогддог юм байна. 🚕❤️