03/09/2026
🚌 НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНА
Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч “Элит Хөгжил” ХХК нь иргэдийн санал, хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган, үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг сайжруулах зорилгоор Дархан ОНЗТГ болон автотээврийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд:
🔹 Нийтийн тээврийн автобусны картын систем
🔹 Автобусны үйлчилгээний аппликейшн
🔹 Маршрут, чиглэл болон цагийн хуваарийн мэдээлэл
зэрэг үйлчилгээг хөгжүүлж, иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай, мэдээлэлтэй нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.
Иргэдийн санал — Үйлчилгээний чанарын үндэс.
Элит Хөгжил ХХК — Зүрх сэтгэлээ зориулъя.