17/05/2023
Автотээврийн салбарын ажил үйлчилгээг авч буй иргэд, зорчигчдод:
1. Улс, хот хооронд зорчин явахдаа баталгаагаатай зорчигч тээврийн үйлчилгээг сонгох, хууль бус тээврээс татгалзах замаар гэр бүл үр хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах.
2. Замын хөдөлгөөнд оролцох, зорчин явах үедээ “Аюулгүйн бүс”-ийг тогтмол ашиглах, бусдад шаардлага тавих.
3. Автотээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдлыг хангаж, засвар, техникийн үзлэг үйлчилгээг тогтоосон хугацаанд тогтмол хийлгэж зам, тээврийн осол, саатлаас урьдчлан сэргийлж, өөрийн болон замын хөдөлгөөнд оролцож байгаа бусдын аюулгүй байдлыг хамгаалах.
4. Тохирлын гэрчилгээтэй авто үйлчилгээний байгууллагыг сонгож автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг хийлгэх, засвар үйлчилгээнд баталгаа авч хэвших.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай