28/08/2021
✅ Бүртгэл үргэлжилж байна ✅
✅"Майнинг технологи энд Экуйпмент" ХХК-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Говийн химич" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
✅“Майнинг технологи энд Экуйпмэнт” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Оюу Толгой төслийн талбайгаас 1км-т байрлан, технологийн судалгаа, химийн бодисын нийлүүлэлт, химийн бодисын агуулахын үйлчилгээний чиглэлээр ажилладаг үндэсний компани юм.
✅МТЭЭ ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтайгаа хамтран ажиллах болон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэхээр Хими, Хими технологийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа орон нутгийн оюутан залуусыг дэмжих “ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” -ийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн харьяат нийт 10 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.
✅2021 – 2022 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн харьяат, Хими, Хими технологийн чиглэлээр суралцаж байгаа 3 хүртэлх тооны оюутныг хамруулахаарМҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимтай хамтран ажиллаж байна.
✅“Говийн химич – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт оролцогч оюутанд тавигдах шаардлага:
Өмнөговь аймгийн харьяат оршин суугч байх,
Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд Хими технологийн мэргэжлээр бакалаврын түвшний 2-4-р дамжаанд суралцдаг байх,
2020 – 2021 оны хичээлийн жилд гарсан сурлагын голч дүн 2.8 (GPA)-с дээш байх,
Олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон, нийгмийн идэвхитэй оюутан байх,
Өөр бусад байгууллагаас зарлагдсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр эсхүл тэтгэмжид хамрагдаагүй байх;
✅Бүрдүүлэх бичиг баримтууд:
Өргөдлийн маягт (www.mte.mn цахим хаягаас татаж авна уу)
Сургуулийн тодорхойлолт
Өмнөх хичээлийн жилийн дүнгийн хуулбар
Оршин суугаа газрын тодорхойлолт
Эсээ - а) “Суралцаж байгаа мэргэжлийн онцлог, ач холбогдол” б) “ Оюутны өнөөгийн амжилт ба ирээдүйн төлөвлөгөө” сэдвийн аль нэгээр 300 үгтэй)
Иргэний үнэмлэхний хуулбар
2 хувь цээж зураг
✅Тэтгэлэг хүсэгч оюутан нь дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2021 оны 09 сарын 8-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар, эсвэл МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимын байранд ирүүлнэ үү.
✅Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад хот, Говь сэндс зочид буудлын 308 тоот /МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхим/
✅ МТЭЭ ХХК-ийн утас: 77660151, 88017550
✅ МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимын утас: 70533388, 99990314