21/03/2026
Сайн байна уу.
Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос “LOGISTICS WEEKLY NEWS” хүргэж байна.
🚆3-р сарын 01-ээс 16-ны өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 24 галт тэрэг гарсан байна.
🚢Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 2200TEU буюу 1100 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Wujie 3 терминал : 1100TEU
Xingang North терминал: 1000TEU
Xingang Port терминал: 100TEU
⏳ Чингэлгүүд Тяньжинд ирээд 15 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног зарцуулагдаж байна.
🚧Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 867 чингэлэг байгаагаас: Ачаатай-445, Хоосон-422 чингэлэг байна.
📰Хормузын хоолойн дайны улмаас Хятадын бензин, шатахуун 3-р сарын 6-наас нийлүүлэлтийн доголдолд орсон байна. Үүний нөлөөгөөр замын тээврийн зардал нэмэгдэж Сингангаас Эрээн хүртэлх ачааны машин тутам үнэ 500 юань өссөн байна.
🗞3-р сарын сүүлчээр ачааны машины тээврийн үнэ дахин өөрчлөгдөх магадлалтай байна. Ираны дайны дараа ихэнх далайн тээвэрлэгчид Улаан тэнгисийн замаар дамжин өнгөрөх бүх ачааг Сайн Найдварын Хошуугаар дамжуулах болгосноор тээвэрлэлтийн хугацаа 12-15 хоногоор нэмэгдэх юм.