Буян Өлзий Хур Транс ХХК

Буян Өлзий Хур Транс ХХК Улс хоорондын байнгын ачаа тээврийн компани

"Буян өлзий хур транс” ХХК нь 2010 оноос хойш HOWO T7H, HOWO V7X, NORTH BENZ маркын өөрийн эзэмшлийн хүнд даацийн тээврийн хэрэгсэлүүдээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад суурьшлын бүсэд байрлах Гаалийн хяналтын талбайгаас БНХАУ-ын Ганц модны боомтын гаалийн хяналтын талбай хүртэлх богинын тээврийн чиглэлд Улс хоорондын байнгын ачаа /нүүрс/ тээвэрлэлтийн үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

Эрхэм хамт олон та бүхэндээ Монгол түмний төрт ёсны, Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 82...
09/07/2026

Эрхэм хамт олон та бүхэндээ Монгол түмний төрт ёсны, Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баярын мэндийг тус тус өргөн дэвшүүлье. 😊
Түмэн олноороо сайхан наадаарай! 👏👏👏

“Буян Өлзий Хур Транс” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлж, байгууллагын Эцэг эхий...
03/06/2026

“Буян Өлзий Хур Транс” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлж, байгууллагын Эцэг эхийн зөвлөлийг идэвхтэй ажиллуулдаг билээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Жаргалтай үрс – Бидний гэрэлт ирээдүй” уриан дор 2026 оны Хүүхдийн баярын арга хэмжээг Чингис хааны музейд амжилттай зохион байгуулж, бяцхан үрсээ баярлууллаа. 👍✌️😊

Арга хэмжээний хүрээнд “Миний аав, ээж – Миний бахархал” сэдэвт уралдааныг 3 насны ангиллаар зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. 🥰🤩🎉

🌄 1. 4–7 нас | Гар зураг төрөл
🥇 ХДТХ-ийн жолооч Б.Амартүвшингийн Дөлгөөнтамир
🥈 ХДТХ-ийн жолооч Б.Батболдын Азжаргал
🥉 ХДТХ-ийн жолооч П.Хашбаатарын Цолмонбаатар

🪄 2. 8–12 нас | Шүлэг, богино өгүүллэг төрөл
🥇 Тогооч А.Мөнхбатын Тэмүүлэн
🥈 ЭМААБО-ны менежер Л.Мягмарсүрэнгийн Тодбилэг
🥉 Баттулгын Батцогт

✏️✒️ 3. 13–16 нас | Эсээ төрөл
🥇 ХДТХ-ийн жолооч Б.Амартүвшингийн Маргад
🥈 ХН-ийн менежер Б.Нармандахын Бат-Учрал
🥉 ТА инженер Г.Азбаярын Чингүүн

Мөн ажилтан, эцэг эхчүүдэд зориулсан “Таны хүү залхуу биш” сэдэвт боловсролын лекцийг “Таны хүү залхуу биш” номын орчуулагч, “Тоомжиргүйн сорил” ТББ-ын үүсгэн байгуулагч багш Д.Дэмбэрэлмаа урилгаар хүрэлцэн ирж, сонирхолтой илтгэл тавилаа. 😊

Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт ажилтнуудын гэр бүл, хүүхэд багачууддаа эрүүл энх, аз жаргал, инээд хөөр дүүрэн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүүхэд бүрийн мөрөөдөл гэрэлтэж, ирээдүй нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. 😍🥰😘🤩

 #НҮҮРСТЭЭВЭР  #Жолооч  #АжилдАвна
21/05/2026

#НҮҮРСТЭЭВЭР #Жолооч #АжилдАвна

Өдрийн мэнд, МанайхаанБӨХТ ХХК-иас Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт ажилтнуудынхаа бяцхан үрсийн дунд ...
20/05/2026

Өдрийн мэнд, Манайхаан
БӨХТ ХХК-иас Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт ажилтнуудынхаа бяцхан үрсийн дунд дараах уралдааныг зарлаж байна. ☝️😉🤗
Та бүхэн хүүхдүүдээ насны ангилалаар идэвхтэй хамруулахыг уриалж байна. 😊🫶🥰
Хүүхэд бүрийн инээмсэглэл аз жаргалыг түгээж, бидний ирээдүйг гэрэлтүүлж байдаг билээ. 👏😍🤩🎈🎉
Бүтээл хүлээн авах и-мэйл хаяг: [email protected]

18/03/2026

Эр зориг, эв нэгдлийн бэлгэдэл болсон "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан нийт сайхан эрчүүддээ баярын мэнд дэвшүүлье. 👏🙌🫶 Гэрээ түшсэн эзэд, Гэргийгээ гэрэлтүүлсэн түшиг, Үрээ хамгаалсан баатар билээ. 💪🤞

06/03/2026

Хорвоог гэрэлтүүлсэн эрхэм гоо бүгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе. 🥰😎

16/02/2026

🐎 XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилдээ
Айл өрх бүрийн санасан бүхэн нь сэтгэлчлэн биелж,
Энх тунх, элбэг хангалуун, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна.
✨ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хаан банк цамхаг, 2301 тоот
Ulaanbaatar
17000

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+97677112459

Alerts

Be the first to know and let us send you an email when Буян Өлзий Хур Транс ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Буян Өлзий Хур Транс ХХК:

Shortcuts

Share